Хойд Солонгосын пуужингийн туршилтыг ОХУ-тай холбов
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 4-нд Хойд Солонгосын хийсэн зэвсгийн туршилтыг Ким Жон Уны ОХУ-д саяхан хийсэн айлчлалтай холбон үзэж байгаа ажээ.

Тэрээр "Та нар энэ туршилтыг түүний ОХУ-д хийсэн айлчлалын дараа хийснийг харсан. Ким Жон Ун, ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсныхаа дараа энэ ажиллагааг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан" гэж "CBS" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Гэхдээ Вашингтон Пхеньяны зүгээс энэ шинээр хийсэн туршилтынх нь талаар тавьсан асуултад хариу өгнө гэж үзэж байна гэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээр үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сарын 24--26-нд ОХУ-д анх удаа айлчлал хийсэн. Энэ үеэр Владивостокт ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Хрин энэ сарын 4-нд Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос Пхеньян олон тооны пуужин Японы тэнгист харвасан гэж мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.