Б.Хурцыг батлан даалтад гаргах эсэхийг маргааш шийднэ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдаагийнхан саатуулсан байгаа.  Улмаар түүнийг үргэлжлүүлэн 15 хоног саатуулах шийдвэрийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан.

Тэгвэл түүнийг 15 хоногийн хугацаа маргааш дуусах юм байна. Маргааш үргэлжлүүлэн хорих уу, батлан даалтад гаргах уу гэдгийг шүүгчид шийднэ. Гэхдээ түүнийг суллахгүй байх гэсэн яриа байна.

Түүнийг хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчиж гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудалд буруутгасан байгаа юм. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, ТЕГ-ын экс даргыг үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурлыг даргалах шүүгчийг өчигдөр сольсон юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Наад тарвагны гар хөлийг 2019-05-08 14:38:29
    Гус
  • Mongol 2019-05-08 05:59:36
    Хэрэв шүүх наад алуурчинаа гаргах юм бол Монгол Улс шүүхгүй гэдэг нь нотлогдоно.
  •  2019-05-07 15:18:03
    хүн алах минь. дургүй хүргэсэн хүмүүсийг нухаад бай.
  • Харж байяа 2019-05-07 10:18:37
    Хурцыг маргааш гаргавал монголын Шүүхийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, бүх хоригдолыг сулла дахиж хууль шүүх огт байхгүй гэж үз. Ийм шүүх байхаар огт байхгүй нь...
  • Иргэн 2019-05-07 08:56:37
    Шүүгч нар Хурцад барьцаалагдсан учраас 15 хоног саатуулсан, бусдыг 30 хоног, одоо саатуулах эрх шүүгч нарт байхгүй дээ Маргааш батлан даалтанд, нөгөөдөр цагаада...
  • иргэн 2019-05-07 08:06:48
    тэгвэл туунийг 15 хоногийн хугацаа бас л дагавар буруу гэрэл чи хэдэн егуулбэр зев хэлхэж чадахгуй юу