Ургац хураалтын ажил эхэллээ
Улсын хэмжээнд ургац хураалт эхэлжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд  ургац хураалтын  явц 10.4  хувьтай байгаа бөгөөд  газар тариалангийн бүс нутгуудад тариа хураалт хэдийнэ жигдрэн эхнээсээ тариалан эрхлэлтийг дэмжих санд  буудайгаа тушааж эхэлжээ. Сэлэнгэ аймгийн хувьд 174 мянган га талбайд тариалалт хийсний 142 мянган га-д үр тариа, 3245.5 га-д тэжээлийн ургамал, 28730 га-д тосны ургамал тариалсан байна. Ургац хураалтын урьдчилсан балансаар 206565 тн үр тариа хурааж авах тооцоо гарсныг тус аймгийн ҮХААГ-ын дарга Х.Даваахүү хэллээ.

Мөн тариа хураалтын дараагийн шат болох Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажил эхэлснийг тус сангийн захирал Б.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарт анхны буудайн ачилт “Товхон хан” компаниас эхэллээ. Тус компани “Сэлэнгэ” салбарт 200 тонн улаан буудайг хүлээлгэн өгөх юм. Өөрөөр хэлбэл, улаан буудайн эхний дээж ачигдаж эхэлсэн нь энэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан үндсэн таван элеватортой. “Хөтөл”, “Сэлэнгэ”, “Угтаал”, “Хархорин”, “Булган” салбарын багтаамжийн хувьд 146 мянган тонн улаан буудайг хадгалах, нөөцлөх боломжтой. Тэгвэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ намрын ургац хураалтын ажлаас эхний ээлжинд өр, авлагыг барагдуулах нөхцлөөр 25.7 мянган тонн улаан буудай хүлээж авах юм байна. Өнөөдрийн байдлаар “Сэлэнгэ” салбараас гадна “Хөтөл”, “Булган”, “Угтаал” будаагаа аваад эхэлжээ. Энэ сарын 11-ний байдлаар 800 тонн будаа аваад байгаа юм байна. Харин Улсын хэмжээнд 43 мянган тонн улаан буудай авахаар төлөвлөжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.