Хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч амийг нь хохироожээ
Налайх дүүргийн III хороо Нарангийн гудамжны задгай хашаанд “Accent” маркын тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хоёр настай хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Улмаар хэргийн газрыг орхин явсан хэргийг Багахангай дүүргийн замын хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Д. Мөнхбат болон Багахангай дүүрэг дэх ЦХ-ийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ганзориг нар илрүүлэн саатуулжээ.

Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тулгаа 2019-05-06 09:00:05
    Сэтгүүлч нэртэй худалдагдсан гарууд минь дээ. Хүүхэд хүчиндсэн, хүн алсан новшнуудыг нэр ус, зураг хөрөгтэй нь гаргаж тавиач. Яагаад үнэнээс айгаад байгаан .......
    182.160.33.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-06 08:23:00
    хэрэг хийсэн согтуу толгойгийн нэрийг б гэж нуугаад цагдаа нарын нэрийг бичдэг нь яаж байгаа юм бэ гэрэл малаа наад муу согтуу чинь хун бол цагдаа ч гэсэн хун...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах