Мотоциклийн үзэгдэх орчныг сайжруулахаар гэрэл ойлгох туузыг нааж байна
Дулааны улирал эхэлж байгаатай зэрэгцэн хөдөө, орон нутагт мотоциклийн хөдөлгөөн ихээр нэмэгдэж энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
 
Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар мотоциклтой холбоотой ослын улмаас нийт 28 хүний амь нас хохирсны 96,4 хувиар буюу 27 нь орон нутагт бүртгэгджээ.
 
Улсын хэмжээнд мотоциклын хөдөлгөөнтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоцикл-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
 
Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд мотоциклыг “А” ангиллын тээврийн хэрэгсэл гэж тодорхойлдог. Мөн дүрмийн 3.1.А-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх, ашиглаж буй тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуулалттай байдаг.
 
Гэвч мотоциклтой жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.
 
Тээврийн цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
 Тухайлбал, бүртгэлгүй мотоциклын судалгааг гаргаж, улсын бүртгэлд хамруулах, мотоцикл хэрэглэгчдийг “А” ангиллын курс, сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба мотоциклын овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалтыг урд, хойд, хажуу талуудад нэмж байршуулан ажиллаж байна.
 
Түүнчлэн мотоциклийн жолооч иргэдийг гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалах малгай өмсөж хэрэглүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.
 


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2019-05-06 04:54:35
    Наад гарчигаа засаа ч ээ. Тууз наахаар мотоцикл унаж байгаа хүнд бүх юм илүү тод харагддаг юм уу
    64.119.21.67
    Мэдэгдсэн Хариулах
  • MOTO 2019-05-06 04:31:00
    HANTAAZ omsoochee.
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах