Улс төрд шинэ цус сэлбэх, шинэ соёл, хандлага бий болгох зорилготой төсөлд салбар салбарын залуус оролцож байна. Төслийн эхний шатанд магистрийн зэрэгтэй 100 гаруй, докторын зэрэгтэй найман эрдэмтэн бүртгүүлж эсээгээ илгээсэн гэнэ. Мөн гадаадын дөрвөн оронд амьдарч ажиллаж буй монгол залуус бүртгүүлжээ. Тухайлбал, Нотр Дамын их сургууль төгссөн, энхтайван судлалын магистр, Висконсиний Их сургуулийн Улс төрийн тэнхмийн докторант, “НАСА”-гийн туслах судлаач бүсгүй АНУ-ын Мадисон хотоос “Монгол Монголдоо” нэртэй эсээгээ явуулжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Оллоо.мн