Жилийн орлогоо найм дахин нэмэгдүүлсэн дэд сайд Ц.Батбаяр
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2018 онд жилийн 79 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ.
Тэгвэл дэд сайд үүнээс өмнө ХОМ-ээ хэрхэн мэдүүлж байв. Ц.Батбаяр дэд сайд 2015 онд жилийн 10 сая, 2016 онд 8 сая, 2017 онд 21 сая төгрөгийн орлоготой байж. Гэтэл өнгөрсөн жил үүнийгээ хэд дахин нэмэгдүүлсэн байгаа юм.
Дэд сайдын гэр бүлийн гишүүдийнх нь орлого ч мөн өсчээ. Түүнийг сайд болоход гэр бүлийн гишүүд нь  жилийн найман сая төгрөгийн орлоготой байсан бол сайд болсных нь дараа жилийн 40 гаруй сая төгрөгийн орлогтой болжээ. Ийнхүү Ц.Батбаярт дэд сайдын суудал ийнхүү үр өгөөжээ өгсөн байна.

Мөн дэд сайдын ХОМ-т анхаарал татсан бас нэг зүйл байгаа нь 2015 онд нэг орон сууцтай, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гурав хэмээн мэдүүлж, үүнийгээ 514 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 2016, 2017, 2018 онууд орон сууц, гэр нэмэгдсэн ч үнэлгээ нэмэгдсэнгүй.
Түүнчлэн дэд сайд Mercedes Benz,C180 машинтай, Mercedes Benz,C180, хонь 195, үхэр 48, Ямаа 70, Хурдан удмын адуу 3, Адуу 7, эзэмших 700м2-2 газартай. Эдгээрийн үнэлгээ 100 сая хол давна.

Ц.Батбаяр дэд сайд одоогоор ямар нэг компаниас хувь эзэмшдэггүй. Гэхдээ л түүний орлого сайд болсноос хойш найм дахин нэмэгдсэн байгаа юм.
 
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • olloo hariutslagaa hulee 2019-05-06 11:45:17
    хөрөнгө орлого дээр нотлочихсон орлого, албаар ингэж мэдээлэх нь хэнд ашигтай вэ төлбөртэй сэтгүүлчидээ
  • энх 2019-05-06 07:32:36
    зальжин хүн дээ. улс орноо биш өөрийгөө хөрөнгөжүүлжээ. зайлуул даа өрөвдмөөр юм.
  • ? 2019-05-06 05:31:52
    40 saya aa tegeed yadiin?
  • zochin 2019-05-06 04:04:54
    Ene nam PIZDA yu ch hiij giiguulehgui ni ee. Yamarch buteen baiguulalt hiisengui yamar ch yum ard irgeded naaldsangui. Uursduu idej uuj bayjihaas uur .7 turlii...
  • Шударга үнэнийг хатуу баримтлагч 2019-05-06 03:43:09
    Байгаль орчныхан Монголын баялагыг идэж байдаг шивэгчид сорогчид Түүний нэг нотолгоо нь дэд сайд Мөнөөс мөн
  • Үлзийчихээд энэ амьтан 2019-05-06 03:12:52
    Бүгд авилгачид
  • Zochin 2019-05-06 02:37:25
    Urd ni ajiltai l bsan bna. Odoo toortnii ajiltai bolgood l niiluulj bna. Hooe humuus mini 1 terbumiig notloh yostoi bolohoos iim chapakuuduug oroldoh yosgui ee
  • Зочин 2019-05-06 02:25:09
    Орлогоо нотол!!!. Монголын төрд гарсан бүх хүн луйварчид болдог үнэн энд харагдаж байна. Орлого яаж олсноо тайлбарлах ёстой!!!.
  • зочин 2019-05-06 02:21:49
    Ямар аймаар утга болон ѳгүүлбэрийн алдаатай бичдэг сэтгүүлч вэ.? Энэ сургууль тѳгссѳн үү?!?!
  • Болд 2019-05-06 02:03:33
    эд нарын орлого яаж нэмэгдээд байна аа? биднийх болохоор улам л буураад байх юм.