Хойд Солонгос туршилт хийснээ тайлбарлажээ

Хойд Солонгос Вонсан хотоос зүүн зүгт пуужин харвасан гэж “Ёнхан” агентлаг мэдээллээ. Энэ талаар  Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Парк Хан Ки “Хойд Солонгосын Засгийн газар энэ сарын 4-нд  тус нутгийн Ходо арлаас өглөөний 06:00 цагт ойрын зайн пуужин харвасан” гэж мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид үүнтэй холбоотой мэдээллийг судалж байгаа гэв. Харин Пхеньяны зүгээс үүнийгээ тактикийн удирдлагатай шинэ зэвсэг, том калибрийн алсын тусгалтай пуужин харвадаг төхөөрөмжөө турших зорилготой байсан хэмээн тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын хэвлэлд энэ талаар  Хойд Солонгосын үйлдсэн туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун хянаж шалгасан гэж бичжээ. Мөн Өмнөд Солонгосын  штабуудын хамтарсан хорооноос анх Хойд Солонгос ойрын зайн пуужин харвасан гэж мэдээлсэн юм. Харин дараа нь  олон пуужин харваж туршсан гэж мэдэгджээ. Гэвч энэ бүхнийг  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үл харгалзан үзэж Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах талаар мөрөөдөхөөс залхаагүй хэвээр байгаа юм. Тэрээр “Энэ дэлхийд ямар ч зүйл их сонирхолтой байх боломжтой. Гэхдээ Ким Жон Ун Хойд Солонгосын эдийн засгийг их хүчтэй гэж ойлгодог гэж би бодож байна. Тиймээс тэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар юу ч хийхгүй байна. Мөн би түүнтэй хамт гэдгийг Ким Жон Ун мэдэж байгаагаас гадна өгсөн амлалтаа зөрчихийг хүсэхгүй  байна. Гэрээг байгуулах болно” гэж твиттертээ бичжээ. Вашингтон, Пхеньян нь  Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар өндөр төвшний хэлэлцээр хийсэн. Үүний  хүрээнд Доналд Трамп, Ким Жон Ун нар Сингапур, Вьетнамд уулзсан юм. Тэдний эхний уулзалт амжилттай болж, талуудын харилцааг сайжруулах талаар тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч Вьетнамд өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд болсон уулзалт нь төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө өндөрлөснөөр гэрээ байгуулж чадаагүй юм.

Гэхдээ талууд ирээдүйд дараагийн уулзалтыг хийх нь хэвээр байгаа аж. Харин Японы Гадаад хэргийн сайд Таро Коно энэ туршилтын талаар АНУ-ын Майк Помпео, Өмнөд Солонгосын Кан Кёнг Ватай утсаар ярьсан байна. Энэ талаар  Японы Гадаад харилцааны яамнаас талууд утсаар таван минут ярьснаар  Хойд Солонгосын хийсэн туршилтын тухай мэдээлллийг харилцан солилцож байхаар тохиролцсон гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн Таро Коно, Майк Помпео нар Япон, АНУ болон АНУ, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг баталсан талаар нэмж бичсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.