А.Дэлгэрцэцэг шилдэг зургаан гоо бүсгүйн нэг болов
АНУ-ын Лас Вегас хотод “Мrs World” тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас А.Дэлгэрцэцэг оролцож, шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав. А.Дэлгэрцэцэг нь  “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" улсын анхдугаар уралдааны тэргүүн байрны эзэн, үндэсний ялагч, Алтан Эрдэнийн өргөмжлөлт - Гоо Ээж болж байсан билээ. 

 “Mrs World 2019” тэмцээн дөрөвдүгээр сарын 30-аас энэ сарын 04-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж, 35 орны үзэсгэлэнт ээжүүд оролцсон юм. Үүнээс хагас финалд 12 орны мисс, финалын шатанд Монгол, Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн улсын 6 мисс шалгаран, шүүгчдийн үнэлгээгээр Вьетнамын улсын мисс Mrs World 2019 титмийн эзэн боллоо. 
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.