Ньютоны солонго
1660 аад онд Английн физикч математикч Исаак Ньютон нарны гэрэл болон призмээр цуврал туршилт хийсэн байна. Туршилтын үр дүнд байгалийн цагаан гэрэл долоон өнгө болон задардаг болохыг баталсан байна. Бидний ялган харж буй спектрийг (бидний нүдэнд  солонго болон харагдах өнгийг) Ньютон шинжлэх ухааны үүднээс анх задлан тайлбарласан байдаг. Тэрээр байгалийн өнгийг судлах энэхүү ажилдаа оптик, физик, хими болон харьцуулан судлах аргуудыг ашиглажээ.

Өнгө гэдэг ойлголтыг Аристотель анх томъёолсон байдаг бөгөөд тэрээр өнгийг бурхан диваажингаас тэнгэрийн гэрлийг цацраг туяагаар дамжуулан илгээсэн хэмээн томъёолсон байдаг. Түүнийхээр өнгө гэдэг хар цагаан (гэрэлтэй, харанхуй) гэсэн 2 бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд ус, агаар, шороо, гал хэмээх элементийн нөлөөгөөр хувирч харагддаг гэж тайлбарласан байсан нь 2000 гаруй жил буюу Ньютоны онол гартал хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн ажээ.


Исаак Ньютоны призмээр туршилт хийж байгаа нь, Ж.А.Хоустоны бүтээл 1870 он. Гранжерийн цуглуулга, Нью-Йорк  


Исаак Ньютон Оптик: гэрлийн ойлт, хугарал, хувиралт болон өнгө... Лондон, 1704 он

Ньютоны Оптик хэмээх призмээр дамжин өнгөрөх гэрлийн судалгаа нь Шинжлэх ухааны түүхэн дэх гайхамшигт нээлтүүдийн нэг болсон байдаг.  Спектрийн үзэгдэх муж дах ROYGBIV (red-улаан, orange-улбар шар, yellow-шар, green-ногоон, blue-цэнхэр, indigo-хөх ягаан, and violet-нил ягаан)  өнгөнүүдийг ялгаж томъёолсон байдаг. Спектрийн үзэгдэх муж гэдэг нь хүний нүдэнд харагдах цахилгаан соронзон долгионы муж юм. Энэ мужаас өөр цахилгаан соронзон цацраг болох радио, гамма болон өөр бусад энергийн микродолгионуудыг хүний нүд ялган харж чаддаггүй буюу хүний нүдэнд үзэгддэггүй юм. Бидний нүдэнд байх конус хэмээх харааны мэдрэх чадвар нь спектрийн үзэгдэх мужийг мэдэрч солонгын өнгөнүүдийг харах боломжийг олгодог байна.


Жоннатан Вольфганг фон Гёте
Zur Farbenlehre [Өнгөний онол], 1810

Гёте Ньютоны өнгөний ухагдахууныг өнгө гэдэг нь зөвхөн шинжлэх ухааны хэмжигдэхүүн биш хүн бүр өөрийн үзэгдэхүүнээр илэрхийлж болох юм гэдгийг тус бүтээлдээ харуулсан байдаг. Тэрээр өнгөний физиологи эффектийг анх удаагаа системтэйгээр илэрхийлсэн нь энэ бүтээл ажээ. Гёте хэдийгээр алдарт зохиолч яруу найрагч хэдий ч түүний Өнгөний онол хэмээх дээрхи зураг сор бүтээлийнх нь нэг болсон байдаг. 


Ж.С.Ле Блон
Колоритто ба уран зураг дахь өнгөний зохицол... /Coloritto, or, The harmony of colouring in painting . . .
/Лондон 1722

Энэхүү нэн ховор ном нь өнгөт хэвлэлийн эх суурь болж явдаг. Ле Блон анхдагч гурван өнгө (улаан, шар, цэнхэр) ашиглан хоёрдогч өнгө (ногоон, ягаан, улбар шар) гарган хэвлэх аргыг нээсэн аж. Тэрээр “материалын өнгө” хэмээх ухагдахууныг тодорхойлсноор  зураач нарын хэрэглэдэг өнгө будаг болон Ньютоны өнгөний онол хоёрын хоорондох ялгааг ил болгож өгсөн юм. Ле Блоны тус бүтээл нь үндсэн болон нэмэлт өнгө, өнгө ялгалтын талаар бичигдсэн анхны зохиол юм.



Хенри Е.Роское, Спектрийн анализ . . .Лондон: Макмиллан , 1869

Дээрхи өнгөний диаграм нь металын химийн найрлагыг илэрхийлж байна.  Цэвэр металыг шатааж спектроскопоор харахад элемент бүр нь өөр өөр спектрийн бүтэцтэй буюу яг л өнгөний хурууны хээ адил давтагдашгүй бүтэцтэй байдаг аж. Энэхүү аргыг спектр анализ хэмээн нэрлэдэг.


Шинобу Ишихара
Өнгөний харалганыг тодорхойлоход ашигладаг дугуй дүрснүүд
Токио: Канчара & Co., 1936

Та дугуй доторх тоонуудыг харж байна уу? Хүн амын 4,5% үүнийг харж чаддаггүй бөгөөд тэдгээр хүмүүсийг өнгөний харалган хэмээн нэрлэдэг байна. Ишихарагийн таваг хэмээх дээрхи дугуйг өнгөний харалганыг тодорхойлоход ашигладаг байна. 


Жералд Хандерсон Тауер
Аббот Хандерсан Тауер: Хуурмаг дүрс
Concealing-Coloration in the Animal Kingdom
Нью-Йорк: Макмиллан., 1909
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш 2019-05-05 02:43:16
    Жонатан Вольфганг фон Гёте биш Иоханн Вольфганг фон Гёте буюу их яруу найрагч тэр хүн шүү дээ.
    64.119.25.91
    Мэдэгдсэн Хариулах