ОХУ нефтийн үнээ нэмэгдүүлсэн тул Монголд шатахууны үнэ дагаад нэмэгджээ
Гурав хоногийн өмнө АИ -90 шатахуун 80 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Тэгвэл шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.

ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны үнэ 2019 оны 3-р сард тонн тутамдаа 39-50 ам.доллараар, 2019 оны 5-р сард төрлөөс хамааран тонн тутамдаа 17-53 ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэв.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн 2018 онд 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авснаас 60 хувийг нь ДТ, 30 гаруй хувийг А-92 авто бензин эзэлжээ.

Нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог тул бүтээгдэхүүний үнэ өсөж буурахад ам.долларын ханшийн өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дэх баррел тосны үнийн хэлбэлзэл нөлөөлдөг гэдгийг албаныхан онцоллоо.

Өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулж чадсан. Гэвч 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн. ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон гэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-04 14:43:26
    Эх орныхоо Түүхий нефтээ ямар үнээр яаж гаргаж, оронд нь юу авдаг юм болдоо, оронд нь нефт авдаг юм болов уу?
  • Зочин 2019-05-03 16:35:13
    Батлага анхны айлчлалаа хятадад хийж оросуудын дургүйг хүргэлээ. Одоо орос ахынхаа алганы амтыг амсаа амс
  • .... 2019-05-03 10:23:50
    Хөөе, малууд аа!!! Нефть боловсруулах үйлдвэрээ бушуу байгуулаач ээ!!! Оросуудад худалдагдсан муу шаарнуудыг газар дээр нь шууд буудаж алах юмсан!!!!!
  • zojin 2019-05-03 10:09:45
    shatahuuniig tor medeldee avj, heregleeg bas zohicyylah heregtei.
  • kkk 2019-05-03 08:42:14
    Шатахуун бол стратегийн л бүтээгдэхүүн баймаар юм. Үүнийг төр авч болдоггүй юм байх даа.
  • Иргэн 2019-05-03 07:12:31
    Шатахуунаа төр мэдэлдээ аваач монополь энэ хэдэн нөхөд галзуурч байна шүү дээ ард түмний амьдрал улам бүр хэцүү болж болж байна.
  • davarsan  2019-05-03 07:08:41
    songuuliin zardlaa gargaj baihgui yu, une buurahad dagaad buurdag bil uu. uls torchidiin halaasnii kompaniud shuu dee.