Нөхөн сонгуульд улстөрийн 11 нам оролцоно

Сонгуулийн Ерөнхий Хороо  хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн улс төрийн 13 намын баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасан дүнг авч хэлэлцээд хуульд заасан шаардлагыг хангасан 11 намыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тухай тогтоолыг баталсан бөгөөд өнөөдөр бүртгэгдсэн намуудад батламж олгох юм. Үүнд:  

 

1.      Хөдөлмөрийн Үндэсний Нам

2.      Ард Түмний Олонхийн Засаглал Нам

3.      Монголын Ногоон Нам

4.      Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

5.      Ардчилсан Нам

6.      Монгол Ардын Хувьсгалт Нам

7.      Монгол Ардын Нам

8.      Дэлхийн Монголчууд Нам

9.      Монгол Консерватив Нам

10.  Зон Олны Нам

11.    Үнэн Ба Зөв Нам

Харин Иргэний Зориг Ногоон Нам нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргав. Түүнчлэн Монголын Хүний Төлөө Нам нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь заалтад дурдсан баримт бичгийг дутуу ирүүлсэн тул мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.2 дахь заалтыг үндэслэн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2019-05-03 09:06:14
    ЭНЭ СОНГУУЛЬ БОЛ ТӨР ЗАСАГТ БАЙГАА НӨХРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭСХҮЛ АРД ТҮМНИЙ ДУНД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭНИЙ ХЭНИЙГ ЦААШИД СОНГОХ ВЭ ГЭСЭН СОНГОЛТ БОЛНО ДОО ,,,??
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-03 07:09:38
    изнн ын долир нудэт ганхуяг зоригийн хэргийг зохиомлоор илруулснийг эсэргууцэж солиорч байхаар намынхаа санхуугийн тайланд анхаараач
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-05-03 06:21:05
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах