Сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг сүүлийн үеийн камер байрлуулжээ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн ажилтан, алба хаагч, лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах талаар сургалт, зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсүүдтэй хамтран  зохион байгууллаа.

2019 оны 03 сарын 01-ний өдрөөс тус худалдааны төвд хулгайлах гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг сүүлийн үеийн чанар стандартын шаардлагыг хангасан CCTV телекамерыг тус худалдааны төвийн хүн ам ихээр төвлөрдөг үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний урсгал чиглэлийн дагуу байрлуулан ажиллаж байна.

Ингэснээр хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажиллагаанд үр дүнгээ өгөх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.