Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг болно
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна

УИХ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.

Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Мөн энэ үеэр “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”, “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”, “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

Үндэсний хэлэлцүүлэгт УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож, үндэсний хэлэлцүүлгээс санал зөвлөмжийг гаргана.
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.