Р.Равдандорж: Баатруудын хэлсэн юмнуудыг үндэслээд санаагаа авч, материалаа цуглуулж эхэлсэн
Халх голын түүхт 80 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхт ялалтын 80 жилийн ойд зориулж 75 настай бэлтгэл хурандаа Р.Равдандорж гуай олон жил цуглуулсан, түүхийн өв болсон цуглуулгаа МУИС-ын Түүхийн тэнхимд хүлээлгэн өгсөн үйл өнгөрсөн лхагва гаргат явдал боллоо. Энэ үеэр бэлтгэл хурандаа Р.Равдандорж гуайтай цөөн хором хөөрөлдлөө.

-Хурандаа хүнээс хамгийн түрүүн цэргийн амьдралтай хэрхэн холбогдсон түүхийг сонсмоор байна.

-1962 онд Худалдааны сургууль төгсөх жилээ цэрэгт татагдсан. Улиастайн цэргийн ангид алба хаахаар очсон байх үед офицерийн курст суусан. Тухайн үед сургуулиасаа цэрэгт татагдаж ирсэн залуусын офицерийн курст суулгадаг байсан л даа. Ингэж л цэргийн хүн болсон байдаг шүү.

-Тэгвэл хэзээнээс цуглууллага хийж эхэлсэн бэ?
 
-1967 онд 25 настайгаадаа цуглууллага хийх сонирхолтой болсон. Тухайн үед ангиас Халхын голын дайны 30 жилийн ойн хүрээнд хийгдэж ажилд томилсон.  Ингээд Халх голын хээрийн судалгааны ангид БНМАУ-ын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн, УГЗ Б.Равсал, зураач Ч.Батмөнх, нэрт зохиолч агсан Ц.Уламбаяр нарын бие хамгаалагч, аж ахуйн зохицуулагчаар ажилласан байдаг. Тэр үеэс эхлээд баатруудын хэлсэн юмнуудыг үндэслээд санаагаа авч, материалаа цуглуулж эхэлсэн.

-Олон жилийн нөр их хөдөлмөр шингэсэн цуглууллагаа яагаад өнөөдөр энэ сургуульд тэр тусмаа Д.Дашдулам докторт өвлүүлэх болов?
 
-Энэ бол Халх голын байлдаан эхэлснээс дуусах хүртэл ховордсон материалууд.. Миний хувьд Л. Чулуунбаатар, Д.Дашдулам хоёрыг Халхын голын дайн талаар доривтой бүтэл туурвиж чадна хэмээн итгэсэн. Иймээс  тэдэнд өөрийнхөө бичиж, цуглуулсан зүйлээ өв болгох өгөх санаачлагийг гаргасан. Судалгааны ажилд нэмэр болоосой гэж хүсэж байна.


-Энэхүү цуглуулгаа хэдий хэр хугацаанд эмхэтгэж, цэгцэлсэн бэ?
 
-10 гаруй жил. Халхын голын дайны тухай мэдээ материалыг архив, сонин хэвлэл, ном товхимлоос  цуглуулсан 30 хавтас материал бий. Цэргийн төв архиваас эхлээд олон архивын газар, номын сангуудад өдөр бүр сууж Халхын голын дайнтай холбоотой бүх зүйлийг тэмдэглэн авч, цуглуулгаа хийсэн юм. Халхын голын дайны талаар Монголын сонингуудад 1939 оноос хойш хэвлэгдсэн бүх энэ цуглуулгад бий. Бүгдийг нь хавтаслаад томъёоглоод хүн ашиглахад бэлэн болгосон.

-Ховор олдодгүй материалууд таны цуглуулгад олон байгааг Д.Дашдулам доктор хэлж байна. Тэдгээрээсээ сонирхуулаач?
 
-Би Архангай аймгийн тариат суманд амарч байхдаа /2017.6.28/ хуудас нь хойно урдаасаа урагдсан хуучин ном олсон. Энэ бол "Ахмад дайчдын дурьдатгал" гэх энэ ном юм/дэлгэж үзүүлэв/. Номын дутуу хуудсуудыг канондуулаад ашиглахад бэлэн болгосон. Төв номын сангийн алтан санд байдаг юм билээ.

-Та бас Эзэн чингис хааны талаарх мэдээ материалыг архив, сонин хэвлэл, ном товхимлоос  цуглуулсан байдаг юм билээ?
 
-Чингис хааны тухайн бичсэн мэдээ материалыг 1990-2002 он хүртэл цуглуулсан. Энэ цуглуулгийг хийхэд 124 зузаан дэвтэрт 940 тосон болон үзгэн балаар 4360 сэдвийг бичвэрлэсэн. Эдгээрийг номын санд сууж материалаа цуглуулна, заримыг канондуулна, гэртээ ирээд шөнө сууж бичнэ. Би баруун солгойгүй бичдэг байсан. Хүнд хэрэгтэй юм болгохын тулд их ажиллагаа орно. Гэхдээ үр дүнгээ өгсөн.

Чингис хааны тухай бичсэн мэдээ материалаа цуглуулж, ШУАийн Археологийн хүрээлэнд хүлээлгэж өгсөн. Тэд Чингис хааны тухай бичсэн тэмдэглэлийг маань ном болгон гаргаж байгаа. Миний цуглуулсан материалууд дандаа ном болж байгаад баяртай байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-07 15:01:11
    Ёстой сайхан санал санаачлага байна. Бид санаа авах улам хөгжүүлэх ёстой юм шүү дээ.
    182.160.32.189
    Мэдэгдсэн Хариулах