Э.Бат-Энгүүн хүү Ялалтын парадад урилгаар дуулна
Завханы С.Батсүх гавьяат Бат-Энэрэл, Бат-Энгүүн гэж хоёр бяцхан шавьтай билээ. Тэдний нэг нь урд хөршид нөгөө нь хойд хөршид од болж явна.

Харааны бэрхшээлтэй бяцхан дуучин Э.Бат-Энгүүн хүүг орос дууг хөөрхөн хэвлүүхэн дуулдагаар нь илүү сайн танина.
Түүний хувьд ОХУ-ийн Иркутск хотноо урилгаар зочлоод ирсэн. Харин энэ сарын 09-нд  Алтан Москва хотод болох Ялалтын парадад дуулах урилга хүлээн авчээ. Удахгүй ээжийнхээ хамтаар явах гэж байгаа хүү С.Батсүх багштайгаа хамт бэлтгэлээ сайн хийж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад, багшийн хайрласан урлагийн нэрээр нэгдэж С.Батсүх багшийнхаа Батыг авч Энэрэл хүү Бат-Энэрэл болж Энгүүнбат хүү Бат-Энгүүн хэмээн нэрийдэж нэг нь урд зүгийг байлдан дагуулж нөгөөх нь хойд зүгт хүртэл нэрээ таниулж чадсан хоёр бяцхан шавь нь багшдаа түмэнтэй залбирч явдаг гэнэ шүү.  Хорвоог харах мэлмийг нь ард түмэн минь сайхан сэтгэлээрээ залбирлаараа нээж өгөх болтугай.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-05-05 06:39:07
    Харааны бэрхшээлтэй хүүг Бат -Энэрэл гэдэг биз дээ
    122.201.21.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-04 00:00:43
    алдартай дуучид маань батсүх гавьяатаас үлгэр жишээ авмаар. Өөрсдийгөө л бодох.
    150.129.140.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-03 05:57:53
    Яг ийм 2 адилхан хүүхэд байгаа юм уу
    203.91.115.247
    Мэдэгдсэн Хариулах