АТГ-ын дараагийн удирдлагуудын хэн нь хэн бэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус  томилуулах саналыг хэлэлцэж, дэмжлээ.  

Тэгвэл  АТГ шинэ удирдлагаар  залрах З.Дашдаваа, Ж.Батсайхан нарын хэн нь хэн бэ?

З.Дашдаваа

    Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр, 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Ж.Батсайхан

Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилуулахаар санал болгож буй Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амжилт 2019-05-03 10:56:06
    Энхжаргал шиг сайн ажиллаарай амжилт
    202.126.89.107
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-02 11:30:22
    20 оны сонгуулийн дараа танай нам 7 төрлийн татвар нэмсний гороор бүгд зайлцгаана. Та нар хамт зайлна.
    103.26.193.96
    Мэдэгдсэн Хариулах
  • sain bna  2019-05-02 04:20:06
    Uvs, Hovdiin jalga dovnii uzel n gaarsan nutgiin humuus bish, tov halhuud baina, yumand chigtei duugarnaa ed.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2019-05-02 02:15:34
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-05-02 01:57:09
    Нүдний болоод сэтгэл, шуналын хор нь гарсан улсууд байгаасай
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах