Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоогоод байгаа юм.  

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-02 09:42:08
    Huuchin bair ni khamgiin tokhiromjtoi gazar sh dee. Mangar darga nar.
  • Зочин 2019-05-02 03:32:30
    Музей улсын өмч. Өмч нь байж байхад газрыг нь хүнд өгчихсөн байна. Хэн үүнийг хийв ээ. Арай ч дээ
  • Зочин 2019-05-02 02:37:24
    Одоо байгаа газрыг нь хэн авсан бэ. Зарлачих.Буулгааглүй байхад нь авчихсан байдаг. Их том хулгай ч юм.Олон жилийн өмнө авчээ
  • зочин 2019-05-02 02:21:40
    монголын түүхийн музей гэж нэрлэвэл оновчтой юм биш үү
  • монгол 2019-05-02 01:36:33
    Хуучин байранд нь бариач ээ. Газрыг нь авах гээд шүлэнгэтэцгээгээд байна уу луйварчдаа
  • би 2019-05-02 01:22:04
    яагаад хуучин суурин дээр нь барьж болдоггүй юм бэ, ганц удаа ард түмнийг бодсон ажил хийгээрэй, ерөнхий сайд аа
  • иргэн 2019-05-02 01:02:04
    ардууд үзэх боломжгүй болно гэсэн үгүү их тэнгэрт чинь тэнгэрийн амьтад л орж болдог биздээ