Өнөөдөр: “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” арга хэмжээ болно
09:00 цагт: “Жирэмсний хяналтыг сайжруулах нь, нөхөн үржихүйн эрүүл мэнд” Үндэсний II зөвлөгөөн  Улаанбаатар хот дахь НҮБ-ын байранд болно.  Утас: 99179899, 86885060

10:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сонгуулийн үеэр ХМЗ хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 70000160

11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд  ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгэтэйгээр Монголд анх удаа хэрэгжүүлсэн Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын тухай судалгааны үр дүнг танилцуулна. Утас: 350002

13:30 цагт Уул -уурхайн яам дээр Оюу -Толгойн ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг хамгаалж буй хүмүүсийн асуудлаар шаардлага өгнө. Улсаа аврах үндэсний хөдөлгөөн мэргэжлийн холбоод ТББ ууд 99191388, 88117157, 89118383

15:00 цагт Нийслэлийн иргэний танхимд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” арга хэмжээ болно. Утас: 99097968, 99736725
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.