А.Энхманлай нийслэлийн газрын албаны даргын суудлыг мөрөөдөх ч эрхгүй
Төрийн албан хаагч гэдэг  бол ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр ажиллах. Гэтэл энэ үүргээ умартсан хүмүүс төрийн албанд дархлагдаж, томоохон албан тушаалд томилогдсоор байна. Үүний нэг жишээ бол А.Энхманлай гэх эрхэм юм. Тэрбээр өмнө төрийн албанд ажиллаж байгаа хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлүүд гаргаж, шүүхэд дуудагдаж байв. Тодруулбал, 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж гарсан байдаг. Уг захирамжаар 757 иргэний хашааны газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Гэтэл энэхүү 757 багтсан Г.Базарсүрэн, Л.Тунгалаг гэсэн хоёр иргэний нэр нэг газарт давхцаж, шүүхээс нэгнийх нь гэрчилгээг хүчингүй болгож байсан. Энэ бол тухайн үед дүүргийн газрын албан даргаар ажиллаж байсан А.Энхманлайгийн хариуцлагагүй хайнга хандаснаас үүдэлтэй хэрэг юм.

Мөн А.Энхманлай  БЗД газрын албаны даргаар очихоосоо нийслэлийн газрын албаны мэргэжилтэн хийж байхдаа мөн будлиан гутгаж нөхөр бололтой. Тодруулбал, “Сарны титэм”-ийн барилгын асуудал яригдаж байхад шүүхийн шийдвэрийг үл хайхран агуулахын газрыг 350 мянган ам.доллараар дамлан зарсан асуудал хөндөгдөж байв. Ийнхүү мэргэжилтэн байхаасаа эхлэн төрийн албыг хувийн алба болгож, хууль зөрчсөн эрхэм нийслэлийн газрын албаны даргын суудалд суухаар "хөөцөлдөж" эхэлсэн сурагтай. Түүний энэхүү хичээл зүтгэл тусаа өгч түүнийг нийслэлийн газрын албаны даргаар томилуулах тохироо хийгдээд байгаа аж. Улмаар түүнийг уг албанд томилуулах зохих ёсны шийдвэрүүд гарч АТГ-т холбогдох баримт бичгүүдийг нь хянуулахаар хүргүүлээд байгаа гэнэ.

Түүний хувьд мөн Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирлын албыг хашиж байсан юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гамбаа 2019-05-18 07:37:59
    Энэ Гоо гэж нөхөр дандаа захиалгаар бичдэг хүн шүү
  • Зочин 2019-05-11 03:13:02
    Зүгээр л муулах гэж ядсан байна
  • zochin 2019-05-02 16:57:02
    Энэ гөлөг 60 тэрбумын Сандуй хулгайчийн үнэнч зарц байсан новш байгаа юм. Ер нь бол цэвэр 60 тэрбумчин
  • зочин 2019-05-02 08:38:42
    өөрчлөгдөж байгаа юм уу бас
  • зочин 2019-05-02 08:09:59
    Төрийн халаас гөвөгсөд бүгд хэргээ хүлээх өдөр ирнэ. Зүгээр орж ирсэн мөнгө заавал өөр хүнд гарз дагуулдаг нь жам.
  • зочин 2019-05-02 02:18:27
    Ер нь сүүлийн үед томилогдож байгаа нөхөд дандаа л хэрэгт орж байсан будлиантай хүмүүс эргээд дарга болж байна.Боловсон хүчний бодлого гэж алгаа. Мөнгөтэй л бол...
  • Бат 2019-05-02 00:37:14
    Үе үеийн нийслэлийн газрын албаны дарга нарыг хараал идээсэй хотыг минь юу ч биш болгож газрыг зарж түгжирүүлж гутамшиг болгосон
  • иргэн 2019-05-01 12:57:23
    юун ойлгомжгуй ямар ч найруулгагуй нохой ногоо идэж байгаа юм шиг юм бичдэг юм бэ гэж бодоод харахнаа негее хуучин танил пгоо мал бичжээ даанч танил бичлэг байс...
  • s 2019-05-01 08:41:49
    gaigui l yum baishtee ene daitai baigaa ni