Л.Оюун-Эрдэнийн хоолны хордлого идээт үрэвсэл болсон байжээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн биеийн байдал муудаж БНСУ-руу эмчилгээнд явсан талаар өмнө мэдээлсэн билээ.
Түүнийг хоолны хордлого авсан гэх мэдээлэл байсан бол хордлого нь хүндэрч хөл рүүгээ орсон байжээ.

Энэ талаар өнөөдөр тэрбээр тайлбар хийхдээ “Өөрийн эрүүл мэнддээ анхаарч чадаагүйгээс болж дөрвөн өдрийн ажил алдлаа. Ийм байдал үүсгэсэндээ уучлал хүсч байна.

Миний хувьд хоолны хордлогод ороод эмчлүүлээд яваад байсан юм. Тэгээд гайгүй болчих юм шиг бодож яваад ерөнхийдөө хөлрүү орчихсон байжээ. Тэрийг бэртэлд нөлөөлчихсөн юм байна гэж бодож яваад жоохон цаг алдсан. Тэгээд надад эмч нар зөвлөөд яаралтай явж шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэсэн учраас би явсан. Ерөнхийдөө идээт маягийн үрэвсэл болсныг мэдэхгүй явж байгаад жоохон цаг алдсан юм болсон. Очоод жижиг хэлбэрийн мэс засалд орсон.

Намайг хордуулсан гэх зүйл байхгүй. Ер нь бол хоолны хордлого маягийн юм болоод хордлого тайлах эмчилгээ энд хийлгэж байсан. Тэрийг магадгүй хүмүүс хараад тэгж бодсон байж магадгүй.

Би ч гэсэн одоо жоохон гайхсан. Ер нь бол хоолны хордлого хөл рүүгээ орсон гэсэн онош гарсан. Би нээх сүржигнээд байдаг хүн биш. Яахав янз бүрийн л мэдээлэл явсан. Тэрэнд хүмүүсийн санаа зовоосонд уучлаарай гэж хэлэхийг хүсч байна. Одоо хяналтанд нэлээн олон сар эмчлүүлэх шаардлагатай болсон.

Яг юунд хордсон талаар дэлгэрэнгүй яриад байх шаардлага байхгүй. Элэгний үндсэн 2-3 үзүүлэлт нэлээн өндөр болсон байна гэсэн мэдээлэл надад өгсөн. Гэхдээ үүнийг би хордлого, хордуулсан гэдэг өнцгөөс өлгөж аваагүй. Би л өөртөө анхааралгүй явж байгаад магадгүй жоохон дархлаа суларсан байх. Хамгийн гол нь идээт маягийн үрэвсэл үүссэнийг анхаараагүйгээс ийм зүйл болчих шиг боллоо” гэж ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэгээ 2019-05-09 10:02:46
    Түргэн эдгээд ирсэнд баярлалаа.Уос эх орон чухамдаа чухал гэхдээ эрүүл саруул байж ихийг хийж бүтээнэ шүү. Биеэ сайн бодооррй амжилт
    202.126.89.241
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-02 01:21:28
    Идэж уухаа тохируулж чадахгүй нөхөр төр улсыг төвхнүүлнэ гээд сүгсэлзээд байдаг. Сонгууль хурдан болоосой
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-05-01 17:52:14
    Ard tumenteigee hamt geed bsan uvduud hamt oocherlood uzuulj emchluulehgui yasiin be emnelegee uud tatahgui uursduu gadaadad emchluuleed bdg bolj bganmuu
    66.181.186.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-05-01 14:53:35
    За эдгэрч л байвал ашгүй дээ!
    59.153.113.19
    Мэдэгдсэн Хариулах
    • zz 2019-05-02 03:41:24
      bitgiii doligno
      114.71.223.97
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-01 12:53:23
    хунд хэлж болохгуй байхыг бодоход тарваганы мах л идэж дээ ингээд л хуулийг уландаа гишгэж байгаа юм даа хоолны хордлого хел идээлуулнэ гэнээ хачин юм аа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • ухаан хүрч ойлгосонгүй 2019-05-01 12:17:56
    Би ч гэсэн одоо жоохон гайхсан. Ер нь бол хоолны хордлого хөл рүүгээ орсон гэсэн онош гарсан. Энэ хүн хөлөөрөө хоол иддэг болж бна уу ходоодгүй хүн үү ГАЙХАМШ...
    122.201.24.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Хонгор нутаг 2019-05-01 11:42:30
    Сэрэмжтэй баймаар юм залуу хүн хоолны хордлого хөлдөө орж муудна гэж юу байсан юм Нэг л юм нуугаад байна даа Анхааралтай байгаарай хүү минь
    103.57.92.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайхан гардаа энэ 2019-05-01 11:09:14
    Эхнэртэйгээ үлдсэн ньих юм. Уусан гарууд чинь хүүхнүүдтэй заваарч байгаа бичлэг хийгээгүй бол бүх юм ингэсгээдөнгөрнө.
    59.153.115.206
    Мэдэгдсэн Хариулах
  • цугаа 2019-05-01 10:42:33
    гэнэт цадах гэдсэнд халтай гэж
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-01 10:04:10
    анхаарал болгоожлол сэрэмжтэй байхыг зѳвлѳж байгаа минь ойлгоно бизээ
    202.126.89.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-05-01 09:55:52
    хоолны хордлого маягийн, идээт маягийн үрэвсэл, жижиг хэлбэрийн мэс засал, хоолны хордлого хөл рүүгээ орох - СОЛОНГОСЫН АНАГААХ УХААН БАЛАР ЭРТНИЙ ҮЕ РҮҮГЭЭ ОРЖ...
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2019-05-01 09:54:51
    arhinii hordlogo kk
    139.5.216.144
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-01 09:13:06
    Анхнаасаа хордлого болоогүй, бохирын идээт өвчин байсныг нь долигонуурууд нь хордуулсан ч гэх шиг худлаа цуураад л
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах
  • с,сии 2019-05-01 09:08:00
    албан тушаалын хордлого болжээ ха ха ха
    202.179.25.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭМЧ 2019-05-01 08:27:20
    ХЭХЭХЭ , ОЮУН-ЭРДЭНЭЭ, ХООЛНЫ ХОРДЛОГО ХӨЛ РҮҮГЭЭ ОРЖ ИДЭЭТ ӨРӨВСӨЛ БОЛНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ, ЭМНЭЛЗҮЙД БАЙХГҮЙ ТЭНЭГ ЮМ ЯРИХ ЮМАА.ОНИГОО ШИГ ЮМ ЯРИХ ЮМ
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-05-01 08:11:23
    Том дарга гадаадад очоод эмчлүүлээд эдгээд ирдэг юм байж, харин жирийн иргэн яах уу? ЭМ-ийн сайд ТА хариу өгнө үү?
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах