Хулгай, дээрмийн гэмт хэрэг буурчээ
Цагдаагийн байгууллага тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулснаар зарим эерэг үр дүн гарч байна.

Тухайлбал, Хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, иргэд, хуулийн этгээдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, өмч эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 2019 оны 02 дугаар сард “Сар шинэ-2019”, “Та сэргийлж чадна” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан нь оны эхний 4 сард хулгайлах гэмт хэрэг 34.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 47.0 хувиар тус тус буурахад нөлөөлжээ.

Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг улсын хэмжээнд 2019 оны 03 дугаар сард зохион байгуулсанаар дээрх төрлийн гэмт хэрэг 12.0 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

“Хулгайлах” болон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг учраас эдгээр гэмт хэргийг бууруулах нь нийт гэмт хэргийн түвшинд шууд нөлөө үзүүлдэг ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine