Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  47 хувь нь эмэгтэйчүүд байна
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй танилцлаа.

Энэ үеэр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт 109306 байгаагийн  47 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Үүний 24.3 хувь нь нөхөн үржихүйн насныхан байгааг салбар хариуцсан яамнаас дуулгалаа. 

Иймээс эрүүл мэндийн анхан шатны статистик бүртгэлийн маягтуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн мэдээллийн маягтуудыг шинэчлэх, тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслээр тогтмол хангахаар холбогдох яам анхаарч ажиллаж байна гэв.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.