А.Ариуянзаяа: Гэмт хэрэг өнгөрсөн онд 12 хувиар өссөн
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэж байна.
Танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийв. Үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувьтай гарчээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "2018, 2019 онд ажилгүйдэл ямар хэмжээгээр буурсан бэ? Ажлын байр нэмэгдсэн үү? Ядуурал ямар төвшинд байна. Гэмт хэргийн тоо дэлхийд байхгүй өндөр байна. Өдөр бүр хүн үхэж, гэмт хэргийн золиос болж байна. Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын биелэлт 65 хувьтай гэсэн байна, үнэн үү? " гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд Сангийн дэд сайд З.Булгантуяа "Ажилгүйдлын хэмжээ 2018 онд 7.8 хувьтай, дөрөвдүгээр улиралд 6.6 хувь болсон" гэсэн хариулт өгсөн бол  ҮСХ-ны газрын дарга А.Ариунзаяа "Улсын хэмжээнд 2018 онд 36.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн. Үүн дотроо хулгай, залилах, хөрөнгө завших, хүчингийн гэмт хэрэг өссөн. Ядуурал 29.6 хувьтай байгаа" гэлээ.


 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-30 06:08:34
    ИХ-н гишүүд нь хулгай хүчин хийгээд зүгээр байгаад байхаар хэрэг өсөхгүй яадаг юм. бид тэгш байж хуулиар шалгулахгүй баймаар байна.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-30 05:28:37
    хучингийн болон залилан херенге завших хэргийн еселтед улсын их хурлын оруулсан хувь нэмэрийг монголын ард тумэн ендреер унэлж байгаа байхаа тэрбишдагва минь
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах