Гуантанамо дахь хорих ангийн даргыг огцруулжээ
АНУ-ын зэвсэгт хүчний адмирал, Гуантанамо дахь шоронгийн дарга Жон Рингийг албан тушаалаас нь огрцруулсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Түүний удирдах чадварт итгэхгүй байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсаныг "CNN"  телевиз эш татан мэдээлжээ. Тиймээс Жон Рингийн зөвлөхөөр ажиллаж байсан генерал Жон Хуссейг олон улсын шоронгийн түр даргаар томилсон гэж нэмж бичсэн байна.

Пентагоноос энэхүү томилгоо нь хорих ангийн харуул хамгаалалт болон хоригдлуудадд үзүүлэх хуулийн болон хүмүүнлэгийн үйлчилгээнд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ. Харин "CNN" телевизэд хийсэн мэгдэлдээ Гуантанамо дахь шоронгийн зэвсэгт хүчинд хамрагддаг Өмнөд командлалын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Аманда Азубуйке Жон Рингийг албан тушаалаас нь өнгөрсөн сард нээлттэй мөрдөх ажиллагаа явуулсны дараа огцруулсан гэв.

АНУ 2002 онд 2001 оны есдүгээр сарын 11-нд ихэр цамхагт халдсан халдлагын дараа Гуантанамо дахь усан цэргийн бааздаа алан хядагч гэж сэжиглэгдэгсдийг хорих шоронг байгуулсан юм.
 
Эх сурвалж:  Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.