Япон улсын эзэн хаан Акихито өнөөдөр хаан ширээнээсээ бууна
Маргааш өглөө Японы угсаа залгамжлагч ханхүү Нарухито хаан ширээнд сууснаар Япон улсад хаанчлалын шинэ эрин үе эхэлнэ. Түүний хаанчлалын эринийг "Рэйва" гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ үг нь "Дэг журам, найрамдал" гэсэн утгатай юм байна. Тэрээр шинэ эринийг нэрлэх санааг Японы эртний яруу найргийн төрөл вакагийн эмхэтгэлээс олсон гэв. Япон нь орчин үеийн цаг тооллыг хэрэглэхээс гадна хаан бүрийн хаанчлалд нэр өгдөг уламжлалтай юм.

Одоо хаан ширээгээ өгөх гэж байгаа эзэн хаан Акихитог 1989 онд хаан болоход хаанчлалыг нь Хэйсэй буюу Амар амгаланг тогтоосон гэж нэрлэж байжээ. Өдгөө 85 настай Акихито 31 жилийн турш заларсан хаан ширээгээ Японы цагаар 17:00 цагт шинэ эзэн хаанд хүлээлгэж өгөх юм байна. Энэ нь 1817 оноос хойш анх удаа өөрийн хүсэлтээр хаан ширээнээс бууж байгаа тохиолдол юм. Тэрбээр 2016 онд эрүүл мэндийн байдлын улмаас эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй болсон талаараа мэдэгдэж байсан юм. Уг ёслолын ажиллагаанд 300 орчим улстөрийн удирдагч болон өндөр албан тушаалтнууд оролцох юм.


 
С.Сансар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.