НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд эргэлзэх үндэслэлүүд нэмэгдсээр байна

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН, “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулж, Д.Тэрбишдагва Шадар сайд болов. Ингээд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлаг болох МХЕГ-т халаа, сэлгээг хийх үеэр СХД-ийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун хэмээх энэ бүсгүйг НМХГ-ын дарга болгосон байдаг. Д.Тэрбишдагва СХД-ээс УИХ-д сонгогдсон учраас Л.Эрдэнэчулууныг түүний хүн гэх яриа улс төрийн хүрээнд гарч байлаа.

2014 онд АН-ынхан “Шударга ёс” эвслээс “салж, МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулав. Шадар сайдаар одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон. Засагт хамтарсан нам солигдсон болохоор харьяа агентлагийн дарга нар хуйгаараа халагдаж, сэлгэгдсэн юм.

Гэвч МХЕГ-ын даргаас дутуугүй эрх мэдэл бүхий албан тушаалд суусан Л.Эрдэнэчулууныг Шадар сайд У.Хүрэлсүх хөдөлгөж дийлээгүй байдаг.

Энэ талаар тухайн үеийн хэвлэлд түүнийг “Халаа сэлгээнд өртөхгүй тэсч үлдээд байгаа шалтгааныг нь МАН, түүний төлөөлөл Ш. Раднаасэдийн даалгавраар ажилладаг гэлцдэг  юм билээ. Гэвч тэрээр байр сууриа хадгалах, мөн хамт олондоо “уусах”, ялангуяа АН-ын “хаягтай” цөөн хэдэн хүний эв аяыг олох мяндсан ухаан зарж “Би Д.Арвины хүн. АН дахь Ардчилсан хүчний холбооны фракцийнх. Тиймээс намайг У.Хүрэлсүх, Ш.Раднаасэд нар шахаж дарамтлаад байна” хэмээн зовлон тоочдог аж” гэж /эх сурвалж: http://www.baabar.mn/article/6926/ бичиж байлаа.

Л.Эрдэнэчулуун өдгөө НМХГ-ын даргын албыг долоо дахь жилдээ хашиж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүнийг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэх шүүмжлэл тасрахаа болив. Хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн зөрчил, осол аваар ч байнга гардаг болов.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Хуурамч шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэж байгаа компани нь “Трафигура”. Энэ компани Монголд үйл ажиллагаа явуулаад “Транс Гайд” гэдэг компанийн агуулахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холиод “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си” зэрэг компаниар дамжуулан жижиглэнгээр худалдаалж байна” гэж мэдэгдсэн. АМГТГ-ын дарга Б.Хэрлэн ч “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэсэн.

Харин НМХГ-ын дарга Л.Эрдэнчулуун “Хуурамч шатахуун худалдаалж байна гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр  Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл “Туул голыг тойрсон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хайрга авахыг хориглосон боловч харамсалтай нь хулгайн замаар тээвэр үргэлжилсээр байгаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд энэ асуудлыг удаа дараа тавьсан. НМХГ огт арга хэмжээ авахгүй байна. Яагаад Л.Эрдэнэчулуун дарга хууль бусаар хайрга олборлож байгаа, Туул голыг бохируулж байгаа, усыг ширгээхэд хүргэж байгаа аж ахуй нэгжийг хамгаалаад байна вэ. Түүнд хариуцлага тооцох асуудлыг Өргөдлийн байнгын хороо гаргаж тавих ёстой” гэж байв.

2019 оны хоёрдугаар сарын 9-11-нд “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 80 орчим иргэн хоолны хордлогод орж, 20 гаруй иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Анх нэг гэр бүлийн таван хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсанаар энэ хэрэг ил болсон байдаг. Нийт хордогод өртсөн хүний тоо хамгийн сүүлд 250-д хүрэв. Л.Эрдэнэчулуун бүх салбарыг хаана гэж мэдэгдсэн ч нэг ч салбар хаагдалгүй хордлого гаргасан газар нээгдэв.

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд олныг хамарсан хоолны хордлогын дэгдэлт гарсан. Тус голомтын газар эмч нарын баг яаралтай ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагч судалгаанд хамрагдахад 84 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байгаа юм. Эдгээрээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад хамрагдсан байдаг.

“Тод” ганнам эмнэлэгт 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байх явцдаа амь насаа алдсан хэрэг гарсан. НМХГ-аас шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрсэн. Мөн тус эмнэлэг Баянзүрх дүүргийн II хороонд бүртгэлтэй хэрнээ ХУД-т үйл ажиллагаа явуулдаг байжээ. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд тус газрыг удаа дараа шалгаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал явуулсан тухай мэдэгдсэн ч энэ нь хэрэг явдал гарснаас хойш хийсэн ажил байв.

Уг нь Мэргэжлийн хяналтын байгууллага, тэр дундаа НМХГ бол Монголд маш чухал үүрэгтэй юм. Гэвч сүүлийн үед Мэргэжлийн хяналтын байгууллагын хараа хяналтаас гадуур, хамаарах ажилтай нь холбоотой олон ноцтой хэрэг зөрчил гарах боллоо. Өөрөөр хэлбэл, дээрх мэт Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний зөрчлүүд удаа дараа гарсаар байна.

Тиймээс Л.Эрдэнэчулуунд эргэлзэх ийм бодитой үндэслэл бий болоод байгаа юм. Энэ хүнийг хуулиар буруутгадаггүй юм гэхэд хяналтын байгууллагын даргын тухайд ёс зүйн хариуцлага яригдах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ө.Бааст

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ff 2019-05-03 12:19:25
    odoo solij baij ajil saijrah baih
  • Zochin 2019-05-01 14:36:49
    zvgeer ajliig ni hiilge dee harinch dajgvj ajilladag hvn gej boddog shvv
  • Иргжн 2019-05-01 09:52:44
    Ам ажил 2 нь зөрөөтэй дарга даа өөрчлөх нь зүйтэй
  • иргэн 2019-05-01 02:50:54
    ТИЙМ шударга юм бол яагаад хуурамч бинзин гэхээр худлаа гээд чичрээд ѳѳрѳ орилоод байгаа юм хуурамч бинзинээс болж ард иргэдийн машан нь ях в...
  • sonom 2019-05-01 01:05:23
    Ажлаа 10 хуруу шигээ мэддэг хүн шиг санагдаад байгаамдаа. Хяналтын байгууллагад ийм чанга дарга байх хэрэгтэй шүү.
  • Zochin 2019-05-01 00:34:00
    Энэ хүнийг яагаад бас оролдоод байна аа. Сайхан шударга эршүүд хүн байна лээ. Нийгмийн буглааны эсрэг тэмцээд буглаа үүсгэгчдээд дарамтлаад бна гэж харагддаг
  • Цэдэн  2019-04-30 15:36:20
    Тэвчээртэй байж бай
  • Irgen 2019-04-30 15:16:43
    Nam byriin ayiig oldog Arvintai ih naiz, Z. ENHBOLDiin hamgaalaltand baidag Akhtar hyn bnaa
  • DUUGII 2019-04-30 13:38:46
    YSTOI CHANGA BARIU ALTAI HUUHEN BHAA.TEGJ HARAGDAAD BHIIN.UNENUU TERBISH S ASUUHU HAHA
  • Монгол 2019-04-30 09:31:16
    Бидний. дээр. ийм. энеригүй. хүмүүс. байхад. монгол. улс. хэзээ. ч. хөгжихгүй.
  • Ju 2019-04-30 08:07:51
    Ene hun ih ershuud shuluun hun shig baidag.negnee dandaa ooloh yum.bi al ch nam bush.hun er n haragddag .Amjilt
  • Зочин 2019-04-30 07:26:49
    Энэ даргын томилсон хэлтсийн дарга нарын томилгоонд төрийн албаны зөвлөл, аудитын газраас шалгалт оруулах нь зүйтэй, удирдах ажилтны шалгалт өгөөгүй дарга нар.....
  • niitlelch 2019-04-30 05:59:58
    Jinhene MANAN uurchluh ni zuitei.
  • зочин 2019-04-30 04:20:25
    Ёстой чанга эмэгтэй байна лээ дээ. Тэр мангар хар эрчүүдийн нүд рүү харж байгаад зад загнаад гаргаж байхыг нь хараа биз дээ. Харин ч сайн ажиллаж байгаа байх шү...
  • эвлэл пионерүүд 2019-04-30 04:00:51
    эвлэл пионерүүд ганц химийн томъёо мэдэх үү
  • Тб 2019-04-30 03:22:42
    Балай зөнөг тэрбишдагвагийн тэжээдэг гичий шднн юу нь.ч юи
  • irgen 2019-04-30 02:52:52
    ajlaa hiideg hund aldaa shuumjlel ih garna daa uul ni sain shudraga hun dee iim humuusiig ajlin ni hiilgehgui dee hor nairuulagchid horoo nairuulj guij yavaa ...
  • иргэн 2019-04-30 01:43:07
    ажил хийсэн хунд хэн дуртай байлаа даа энэ хуухнийг гоочлохын оронд ажил хийдэггуй хегшин шар чавганц шадар сайд энхтувшинг огцруулах хэрэгтэй
  •  2019-04-30 01:27:23
    үхдэл ороолон байна даа. байх газар буюу булшинд нь буцаа
  • Nam bus irgen 2019-04-30 01:26:53
    7-n jil ih hugatsaa shuu. Neg bol ajlaa sain hiideg meddeg, neg bol ardaa asaalttai tanktai. 2 dahi ni baih magadlal 100%.
  • Ju 2019-04-30 01:08:47
    Odoo ard tumneer heleltseed boliulaad ogoo.yaasan habdagguu hulgaich nar ve