Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгойн ордыг тойрсон асуудлууд ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Үндэсний аудитын газар Дубайн гэрээнд өнгөрсөн онд шалгалт явуулсан ба шалгалтыг материалыг УИХ-д өргөн барьж, танилцуулахад бэлэн болсон тухай тус газраас мэдэгдсэн. Мөн Оюутолгойн 1 болон 2 дугаар шатны хөрөнгө оруулалтын 7,5 тэрбум ам.долларын гэрээнд шалгалт явуулах бодит шаардлага байгааг Аудиторууд хэлж байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өчигдөр "Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн хар хүч парламентад байна" гэх ярилцлагыг "Зууны мэдээ" сонинд өгчээ. Тэрбээр "УИХ-д Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй гэсэн санаархал бий. Үүнийг би хар хүч гэж байгаа юм.

Тийм учраас үүнийг будлиантуулж байна. Ерөнхий аудиторыг түдгэлзүүлснээр бодлогын том алдаанууд гарч эхэлж байгаагийн нэг тод жишээ энэ л дээ. Оюутолгойн асуудлын талаар ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Тэр үнэнийг аудитын байгууллага олж өгөх үүрэгтэй. Хараат бусаар хөндлөнгөөс гаргаж өгнө. Тэгж байж энэ маргаан эцэслэнэ. Тэр компанийн талд, эсвэл төрийн талд ч орохгүйгээр яг хөндлөнгөөс хяналт шалгалтаа хийж үнэн зөв дүгнэлтийг ард түмэнд өгмөөр байна. Энэ асуудал руу явах гэхээр ингээд л зардал мөнгийг нь танаад, сэдвийн хүрээнд гол асуудлыг нь аваад хаячихдаг. Оюутолгойн гэрээний аудит гээд гол юмыг нь авчхаар зардал, үйл ажиллагааны аудитыг хийх ч шаардлагагүй болчхож байна. Яагаад гэрээнээс айгаад байгаа юм" гэжээ. Одоогоор Аудитын газраас Дубайн гэрээнд аудит хийгээд дүгнэлтээ баталгаажуулж чадаагүй байна. Учир нь Ерөнхий аудиторыг түдгэлзүүлчихсэн. Ингэхээр бодлогын төвшинд гаргах шийдвэрт орж ажиллаж чадахгүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг орлогч аудиторын хэмжээнд баталгаажуулаад явахад дараа дараагийн шатны үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай талаар албаныхан хэлж байгаа юм. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хэсэг нөхөд дагуулан очиж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Оюу толгой”-н “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид гарын үсэг зурж байв. Улмаар үүнийгээ “Дубайн гэрээ” гэж олон нийтэд танилцуулсан. Тухайн үед "Дубайн гэрээ" гэгчид гарын үсэг зурах үйл явц Засгийн газар, УИХ-д хамааралгүйгээр явагдсан.

Ямартай ч "Дубайн гэрээ"-г Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрснөөр манай улсын хүртэх ногдол ашиг анх төлөвлөсөн 2021 оноос 16 жилээр хойшилж, 2037 он болсныг тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Зарим гишүүд ч энэ тухай дуулгаж, эсэргүүцэл маягийн бичсэн ч тусыг эс олсон.Гэтэл одоо тус гэрээнд аудитын дүгнэлтийг баталгаажуулахгүй байх сонирхолтой хэсэг хүмүүс бий. Ерөнхий аудиторын хэлсэнчлэн энэ бол УИХ дахь хар хүч. Тэд ийнхүү "Дубайн гэрээ" гэгчийг цээжээрээ хамгаалсаар байгаагийн учир юу вэ? Өнөөдрийн алдааг маргааш засаж болно гэх үг бий. Гэтэл аудитын дүнг баталгаажуулахгүй байгаагийн учир нь юу вэ?

П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-01 06:28:27
    Ц.Элбэгдорж С.Баяр Т.Бадамжунай Ми.Энхболд нар толгойлогчгүйцэтгэгч нь Ч.Сайханбилнг С.Баярцогт халзан Да Ганболд нар бүгдийг баривчилж насаар нь нарсанд хатаа
    202.9.43.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-30 13:55:10
    Хаа байна нөгөө шударга хүрэлсүх,оюунэрдэнэ,женко нар энд л жинхэнэ хашгирч байх ёстой шүү дээ.Оюутолгой борлуулалтын орлогынхоо 6%-ыг цалинд ,13%-ыг бүх .....
    150.129.143.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-30 11:27:08
    оюутолгой балай гэрээг нэн яаралтай цуцлах хэрэгтэй хэдэн улс төрчид нь Рио Тинтоогийнхонд тархиа угаалгасан хэтэвчний бацаанууд болчихсон болохоор аргагүй биз...
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • 2 uur asuudal  2019-04-30 04:21:48
    Gereenii audit batalgaajuulah Jdu chin erunhii auditoriin aduudal 2 uur asuudal bizdee uugeer dalimduulj ajildaa uldehni ee arai ugui baigaa hurdan chuluulj ug
    203.91.115.243
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-30 02:54:15
    АН-ын хулгайчуудын тарьсан балаг дуусахгүй юм байна л даа
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-30 01:56:33
    Geree hiisen humuusig hurdan horij ulsig hohirolgui blgod tsaatsla.
    39.7.59.88
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-30 01:33:48
    ардад шууд зарлаач. ИХ-н мангарууд ямар үнэн мэдээлэл өгөх биш дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-30 00:42:20
    Энэ гэрээг хийсэн Сайханбалаг Бямбасайхан халзан Ганболд нарийг хорьж шалгах хэрэгтэй шүү дээ жирийн ард байсан бол өдийд ялаа аваад тамаа цайж байгаа даа.
    103.57.92.24
    Мэдэгдсэн Хариулах