“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг илтгэл”-ийн уралдааныг зарлалаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг зарлаад байна.

Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах зорилгоор 1997 оноос хойш Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 5 үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлсээр ирлээ.

Мөн 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг жил бүр зохион байгууллаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриаг дэлхийн  нийтээр зарлаж ирээдүйн хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Манай улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019" арга хэмжээг дээрх урианд нийцүүлэн үндэсний түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны тогтсон арга хэлбэрийг  төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний болон салбар хороо, аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог сайжруулах шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарлаа хандуулж, аюул ослоос сэргийлэх шинэлэг санал санаачлагыг дэвшүүлэх нь бидний өмнө тулгараад буй асуудлуудын нэг болоод байна.

Зорилго:

ХАБЭА-н багш, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажиллах чиг хандлагыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж ажиллагсдыг ажлын байран дахь эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, практикт тулгарч буй  бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ арга барилыг нэвтрүүлэх улмаар асуудал дэвшүүлэхэд оршино.

Илтгэлийн сэдэв:                                  

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шинэлэг арга барил санал санаачлагыг дэвшүүлэх, ирээдүйд бий болох ажил хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар” нээлттэй сэдвээр оролцоно.

Хамрах хүрээ:

Их дээд сургууль, Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд

Шалгаруулалтын зохион байгуулалт.

Шилдэг илтгэлийн шалгаруулалтыг 2019 оны 05 дугаар сарын 03-нд зохион байгуулна.

ХНХЯ, БСШУСЯ, ХАБЭА-н Үндэсний хороо, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, хөндлөнгийн болон хамтын ажиллагаатай байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй илтгэл шалгаруулах комисс ирсэн илтгэлийг хэлэлцүүлж шилдэг илтгэлүүдийг шалгаруулна. 

Илтгэлд тавигдах нийтлэг шаардлага

Илтгэлийн сэдэв болон илтгэгчийн овог нэр, хаяг, харилцах утас, э-мэйл хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байна.

Илтгэл нь дараах бүтэцтэй байна

  • Шинжлэх ухаанч үндэслэл, нотолгоо, аргачлалтай байх
  • Нийгэм болон мэргэжлийн хүрээнд ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байх 
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Түлхүүр үг, үндэслэл, зорилго, зорилт, мэдээлэл цуглуулсан арга, үндсэн хэсэг, дүгнэлт, цаашид дэвшүүлэх санал, ишлэл авсан эх сурвалж, ном, бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх
  • Илтгэлийг Arial фондын 12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын зай 1 байхаар А4 хэмжээний цаасан дээр зүүн гар талаас 3,0 см, баруун гар талаас 1,5 см, дээд талаас 2,0 см, доод талаас 2,0 см-ийн зай авч бичнэ.

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:

  • Илтгэлийн нэр:
  • Илтгэгчийн нэр:
  • Ажлын хаяг:
  • Мэргэжлийн чиглэл:
  • Утасны дугаар:
  • Электрон шуудангийн хаяг:
  • Судалгааны ажлын гол санааг агуулсан хураангуй танилцуулгыг 150-250 үгэнд багтаан дараах зааврын дагуу бичих:
  • Судалгааны агуулгыг дурьдах
  • Зорилго, хамрах хүрээ, арга,  үр дүн
  • Уншигчдад ойлгомжтой, найруулгын алдаагүй бичих
  • Тодорхойлолт гэх мэт шинэ мэдээлэл өгөхгүй байх

Илтгэлийн хураангуй:

  • Асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
  • Илтгэлийн үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна.
  • Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, объект, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
  • Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байна.
  • Дүгнэлт ба цаашид авах арга хэмжээ нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлт онолын болон практик ач холбогдлыг тодруулж гаргасан.

Шагнал урамшуулал:

  • Нэгдүгээр байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал-400.000 /Хамтрагч байгууллагын шагнал-Notebook/ 
  • Хоёрдугаар байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал-300.000 /Хамтрагч байгууллагын мөнгөн шагнал/
  • Гуравдугаар байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал-200.000 /Хамтрагч байгууллагын мөнгөн шагнал/
  • Тусгай байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал-100.000 /Хамтрагч байгууллагын мөнгөн шагнал/

Материал хүлээж авах хугацаа, холбоо барих

-2019 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл илтгэлийг хүлээн авна.

-Илтгэл хүлээн авах имэйл хаяг Surgalt@habemt.gov.mn

-Лавлах утас:7012-4949, 88023900

Материал хүлээж авах хаяг

  1. Улаанбаатарт, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар IV давхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв-д 
  2. Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамж /40а өөрийн байр/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар-т
Бусдад түгээх
  • gplus