Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг  хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр болгон дэлхий нийтэп тэмдэглэдэг билээ. Өнөөдөр энэ өдөр нь тохиож байна. 
 
Дэлхий нийтээр энэ өдөр эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга хайхыг уриалдаг байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан нь өнөөдөр дэлхийн санаачилга болжээ.

 
Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж ирсэн аж. Энэ оны гурван сарын байдлаар дэлхийн 54 орон бүх орчинд хүүхдийн эсрэг шийтгэлийг хориглоод байгаа бөгөөд Монгол Улс энэ конвенцэд нэгдээд байна.

Тиймээс өнөөдөр хүүхдээ зодож загнахгүй байхыг эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт зөвлөж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-30 02:35:34
    Би зодуулна гэж айж л хүн болсон хүн одоо бодход зодуулаагүй байх аа би үүндээ баярладаг бид хүний өөрийнгүй өндөр ажаагаасаа л айна ээж өндөрт хэлнэ гэх
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах