Хагас тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй АМГТГ-ын дарга Х.Хэрлэн
Улс төр бизнесийн хүрээнийхэн түүнийг “Кадастр”-ын  Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг андахгүй. Тэгвэл Х.Хэрлэн дарга  агентлаг, газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна.

Бусад газрын дарга жилдээ 20 хүрэхгүй сая төгрөгийн орлоготой байхад Х.Хэрлэн дарга жилийн 154 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-дээ мэдүүлжээ. 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 154 сая болж 39 төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэн байна.

Мөн тэрбээр нийтийн таван орон сууц, нэг оффис, нэг авто зогсоолтой хэмээн мэдүүлж, эдгээрийг 4 тэрбум 50 сая төгрөгөөр үнэлжээ. Түүний ХОМ-ээс бас нэг анхаарал татаж байгаа зүйл бол 425 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлүүд юм. Түүнчлэн Х.Хэрлэн дарга хадгаламжиндаа 151 сая төгрөгтэй бөгөөд Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг байна.

 
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-30 00:51:19
    Төрийн байгууллагын дарга нарын ХОМ-ыг харахад Монголын толгой баячууд. Хэрхэн яаж баяжсан хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгаж тогтоох хэрэгтэй.
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • бат-д : Монголыг бүү доромжил, 2019-04-29 14:14:35
    Нэртэйгээр нь Монгол Улсад зөвхөн ядуу тарчиг хүн л Удирдах ажил эрхэлнэ ч гэдэг юм уу ,тиймэрхүү хууль хахууль өгч байгаад батлуулчихвал таарна,
    64.119.27.132
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2019-04-29 06:20:20
    ийм баячуул улсад ажиллаж яадаг байнаа. эднийг ажилд аваад байхдаа ч яахав дээ. Бизнесээ хий гээд явуулчихаж байгаач
    202.9.42.20
    Мэдэгдсэн Хариулах