Алга болсон охины ар гэрийнхэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Б.Ундармаа охин ор сураггүй алга болсон билээ.

Эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18.00 цагаас хойш сураггүй болжээ.

Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18.00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж.

Охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн арав гаруй хэсэгт гарч, сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагаа явуулж байна.

Тус аймгийн онцгой, цагдаагийнхан нийлэн нийт 76 алба хаагч, найман автомашинтайгаар энэ сарын 24-ний өдрийн 10.00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус сумын “Дунд гүүр” гэдэг газраас “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм байна.

Охины ээж нь группэд байдаг бөгөөд аав нь ажил хийдэг байна. Тэр өдөр аав нь охиныхоо барааг хараагүй гэж мэдүүлсэн байдаг.

Охиноо алдаж сэтгэлзүйн хүнд нөхцөл байдалд байгаа ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөгөө өгч байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Иймд охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ. Мөн баримттай үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр урамшуулах юм байна. Мэдээллийг чандлан нууцална.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-29 07:31:08
    Мөн их гай яа хаачдаг хүүхдүүд вэ
    203.91.115.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Gan 2019-04-29 03:15:54
    Охино алдасан эцэг, эхээс өөр энэ хэцүү зовлон шаналлыг ойлгох хүн байхгүй болов уу. Иймд үр хүүхдээ алга болохоос байнга сэргийлж амьдрах болж байна.
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах