В.Зеленьский хэлэлцээр хийхэд бэлэн гэв

Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленьский Москва, Киевийн зэрэгцэн орших шинэ нөхцөл байдлын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн хоригдол харилцан солилцох ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэв. Түүнээс гадна ОХУ, Франц, Украин, Герман багтдаг Нормандын дөрвөлийн уулзалтын үеэр хоёр орны хооронд өрнөсөн мөргөлдөөний талаар ОХУ баримталж байгаа байр сууриа харуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

В.Зеленьский “ОХУ энэ байр сууриа бататгаснаар хоригдлуудыг бүгдийг нь харилцан солилцох ажиллагаа хэрэгжинэ” гэж бичжээ. Харин Крымийн парламентын дэд дарга Ефим Фикс Украины шинэ эрх баригчдыг улс төрийн бодлогын хувьд Крымийг ОХУ-ын нэг хэсэг гэдгийг зөвшөөрөх ёстой гэж “Спутник” агентлагт ярьсан байна.

Тэрээр Украины шинэ ерөнхийлөгч В. Зеленьскийг тэнд юу болж байгааг харуулахын тулд Крымд айлчлахыг урьжээ. Украин нь Крымийг албан ёсоор ОХУ-д нэгдээд удаж байгааг улс төрийн хувьд зөвшөөрнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. В.Зеленьский нь Украины  Сонгуулийн төв комиссоос нийтэлсэн баримтаар энэ сарын 21-нд болсон тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 73.22 хувийн саналтайгаар ялалт байгуулсан байна. Харин одоогийн Украины ерөнхийлөгч Петро Порошенко 24.45 хувийн санал авсан аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2019-04-29 02:00:41
    Minii Mongoliin gazraas Burhan guisan ch BUU OG gej !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-29 01:44:13
    KAZAKUUDAD GAZAR OGSON. HAZARUUDAD YAGAAD OGCH BOLOHGUI GEJ.IIM UG BGAASHUU HAZAR CH GESEN GEEGDSEN MONGOLSHUU.
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • сссс 2019-04-29 01:29:50
    ОХУ Баян Өлгий Увс нуурыг өөртөө нэгтгээд Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлэх ёстой
    122.201.23.44
    Мэдэгдсэн Хариулах