Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас,  говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Эхийн голын Баян-бүрд орчмоор 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

С.Анар

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine