Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журмыг хүчингүй болголоо

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй гээд санал оруулж иржээ. Түүнчлэн мөн 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна. Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн учир тогтоолыг хүчингүй болгож байна.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгож болохгүй гээд ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах санал гаргав. Мөн хүчингүй болгохоор оруулж ирж буй журмыг сайтар судлах хэрэгтэйг ч хэлсэн юм. Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгох асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулав. Харин үлдсэн дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-28 03:55:22
    2017 онд батлагдсан "Ахмадын тухай хууль"-нд Журмыг Засгийн газар гаргана гэсэн байгаа. Нийслэл энэ асуудлаар журам гаргах эрхгүй болсноос ингэж байгаа хэрэг...
    202.179.31.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-28 01:32:12
    Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн учир тогтоолыг хүчин...
    150.129.141.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-27 22:00:04
    Тэгвэл автобусанд орж суугаад тойроод л байядаа
    66.181.160.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-04-27 15:22:48
    Tegwel ene hunii toriin hangaltiig ni has.utas.unaa,bolon busad buh hangaltiig ni has
    202.9.42.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2019-04-27 14:47:59
    Ахмадын хассан мөнгөө тэтгэвэр дээр нь өгчихөө
    66.181.161.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-27 13:12:11
    ene niitiin teewreer une tolborgui zorchih gdg chin zasgiin gazriin togtoolshdee
    66.181.177.89
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-27 10:05:24
    ERHLEH MEDLIIG N L OOR YAMAN D SHILJUULSEN L YM BISH UU.OORSDOD N HAMAAGUI BOLSON UCHIR DEMII BSAN TOGTOOLOO HUCHINGUI BOLGOJIINO L GEJ OILGOL OO.....
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригоо 2019-04-27 09:43:51
    Та нар тэр дэмий тэнэж байгаа хѳгшчүүлийг яаж мэдсийн амных нь салиа арилаагүй муусайн хар гѳлѳгнүүд.Та нар тэдний насан дээр ирэхээрээ нийтийн унаагаар ч явж ч...
    117.111.2.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-04-27 09:28:36
    дэмий тэнэх тэнхээтэй хүн байх уу, хорвоогийн жамыг дайрахгүй юм шиг л дураараа ярьцгаах юм даа, ээж аавтай биз дээ
    202.179.26.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-27 09:09:26
    Ямар автобусанд сууж яваагаа ч мэдэхгүй дэмий тэнэсэн хөгшчүүл олон байгаа шүү автобусны нь мөнгийг нь өгөөд бүгд адилхан төлбөртэй явах хэрэгтэй
    202.9.44.96
    Мэдэгдсэн Хариулах
    • 202.9.44.96 чи бүү тэнэгт 2019-04-27 12:35:44
      Эцэг эхийнхээ толгойг залгисан юмнууд л ингэж хэлж чадна. Буурлуудын насыг эдлэх буян чамд байхгүй, чи энэ насыг наслаж чадах ч үгүй. Хараал идмэр.
      24.254.11.206
      Мэдэгдсэн Хариулах
  • Уранаа 2019-04-27 05:01:52
    Зэрлэг капитализмд амьдарч байгаа юм байна.
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Г 2019-04-27 03:51:40
    Автобусаар дэмий тэнэж чадаж бгаа бол мөнгөө төлөх л хэрэгтэй
    112.72.12.14
    Мэдэгдсэн Хариулах
    • 112.72.12.14 сонс 2019-04-27 12:40:22
      Хөгшчүүл тэнээд хаа хүрэх юм. Тэд та нарын баасыг цуглуулж, хүүхдүүдийг чинь сургууль цэцэрлэгт хүргэх гэж явж байгаа. Чи хөгширхөөрөө хүүхэд нохойн доог болно...
      24.254.11.206
      Мэдэгдсэн Хариулах