Төр гэдэг ард иргэдээ хянадаг тогтолцоо биш, үйлчилдэг байгууллага
Энэ удаагийн дугаартаа рөппэр Quiza нэрээр олонд танигдсан, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын ажлыг аваад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юунд хамгийн их анхаарал хандуулж ажиллав. Дэвшүүлсэн хамгийн том зорилго тань юу байсан бол гэх асуултаас ярилцлагаа эхэльө?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард ажлаа авсан. Төрийн албанд ажиллана гэдэг их хариуцлагатай гэдгээрээ миний өмнө хийж байсан ажлуудаас илүү ялгаатай санагдаж байна. Гэхдээ энэ нь хүнд гэдэг талаасаа биш юм.

Өмнө нь Нийслэлийн соёл урлагийн газрын гол зорилго нь алсын харааг өргөжүүлэх, соёлын олон талт төрлийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх явдал байсан. Харин ажлаа авснаас хойш миний дэвшүүлсэн зорилго бол соёлт ухамсрыг төлөвшүүлэх, хотын соёл гэдэг үзэл санааг дэлгэрүүлэх тал дээр өөрчлөлт хийх явдал байлаа. Үүн дээрээ ч ажиллаж байна.

Хотын соёлыг хэвшүүлэх, олон нийтийн соёлт ухамсрыг төлөвшүүлэхийн тулд "Найрсаг Улаанбаатар", мөн Нийслэлийн Засаг даргын санаачилсан хөтөлбөр, хотын соёл, нийтийн соёлыг хэвшүүлэх, дагаж мөрдүүлэх, ойлгуулах соёлын компанит ажил буюу соёлын аянг өрнүүлэн ажиллаж байна.

-Урлагаар дамжуулан хотын совлыг түгээхийн тулд хүмүүст юуг ойлгуулах шаардлагатай байна?

-Хотын соёлыг ганцхан урлагаар дамжуулна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр хотын соёлыг ерөөсөө л иргэн өөрөөсөө, биеэ хэрхэн авч явж байгаагаасаа хамгийн түрүүнд эхлэх ёстой юм. Өөрсдөөсөө шалтгаалах, биелүүлэх ёстой зүйлсээ хийгээд явахад л болох асуудал.

Бид эрхээ эдэлдэг шигээ л үүргээ ухамсарлах ёстой. Хамгийн энгийн жишээ хогоо хаяхгүй байх, байгаль орчин, эд хогшлыг хайрлах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох гэх зэрэг. Энэ мэтчилэн бид өдөр тутамдаа л эдгээр зүйлсийг хувь хувьдаа хичээхэд болох шүү дээ.

-Энэ ажлаа авахаас өмнө Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан?

-2008 оноос эхлээд л "I love new UB" клубыг байгуулж ажилласан. Энэ шугамаараа ажиллаж байгаад л Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн болсон.

Энэ шугамаараа л өнөөдрийг хүртэл ажиллаад явж байна. Намайг хэдийгээр төрийн албан хаагч гэж байгаа ч гэсэн салбартаа болон эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлсээр байгаа.

-Төрийн албан хаагч болсноосоо хойш уран бүтээлээсээ хөндийрөөд байх шиг?

-Яг ч тэгэж хэлж болохгүй л дээ. Уран бүтээлээ хийж байгаа. Шинэ цомог маань бэлэн болчихсон байна. Хамтлаг, дуучдын уран бүтээл дээр ажиллаж байна. Гэхдээ одоогийн байдлаар шоу бизнес маань зарлага ихтэй мөртлөө орлого багатай, хүнд байна шүү дээ. Тийм болохоор хэсэг хугацаанд уран бүтээлээ олон нийтэд хүргэх ажпаа жаахан орхигдуулсан тал бий.

-Таны сая хэлсэн зарлага ихтэй, орлого багатай гэгдээд байгаа асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь юу юм бол. Ер нь та зохиогчийн эрх, оюуны хулгайн асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ бол яах аргагүй соёлын асуудал. Манай монголчууд оюуны бүтээлийг үнэлдэг, хулгайн зүйлийг хэрэглэхээс татгалздаг соёл хэвшмэл болсон цагт л оюуны бүтээл үнэлэгдэж эхэлнэ. Бидэнд эрх зүйн орчин хангалттай байгаа.

Олон улсын түвшинд төдийлөн очоогүй байна. Хөгжилтэй орны иргэд бол ямарваа зүйлийг үнэгүй авах, зохиогчийн нэрийг дурдахгүйгээр хэрэглэх гэдгээс айдаг. Тэрийг ёс зүйгүй гэж үздэг. Бид тэр түвшинд хүрсэн цагт л энэ асуудал цэгцэрнэ дээ.

-Таныхаар ингэхийн тулд хамгийн түрүүнд юуг шийдвэрлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ энд төрийн байгууллагуудын тухай яриагүй байна. Жишээ нь, ямар ч караокед бүх л уран бүтээлчдийн уран бүтээл явдаг. Гэтэл ингэж ашигласныхаа төлөө ямар ч төлбөр төлдөггүй.

Эдгээрийг хяналтанд оруулах боломжийг бүрдүүлэх ёстой. Бид аливаа хууль бус худалдааг зогсоохын тулд хууль ёсны худалдааг нь санал болгох ёстой. Тэгэхээр техник технологийн өнөөдрийн дэлхийн түвшинтэй эн зэрэгцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран худалдааг санал болгох хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн нөхцөлд таарах бүх боломжийг нэвтрүүлсний дараа бид хууль бус худалдааг хаахгүй бол хэцүү шүү дээ.

-Өмнө нь уран бүтээлчид тодорхой шалгуураар орж, түүнийг давж байж уран бүтээлээ хүмүүст хүргэдэг байсан. Өнөөдөр хэн дуртай нь дуу хийж, түүнийгээ цацаж байна. Жишээ нь, хип хоп дуунууд хараалын үг, ёс бус үг ихтэй, эргээд энэ нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг гээд л шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Энэ урлагт тийм хяналт байх ёстой юу?

-Би бол үүний эсрэг байр суурьтай байдаг хүн. 1990 оноос хойш гарсан нэг том өөрчлөлт энэ. Уран бүтээл гэдэг бол хяналтгүй байгаадаа л үнэ цэнэ нь оршдог. Үнэхээр болохгүй, тэгэж их ёс бус зүйл агуулсан бол түүнийг нэвтрүүлж байгаа мэдээллийн байгууллагууд үүндээ хяналтаа тавиад явах хэрэгтэй шүү дээ.

Цацах, цацахгүй, худалдаалах, худалдаалахгүй гэдгээ өөрсдөө шийдэж болно. Хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд байгаа бол эцэг эхчүүд үүндээ хяналт тавьж, анхаарлаа хандуул л даа. Түүнээс биш уран бүтээлчийг хааж хориглоно гэдэг байж болохгүй зүйл. Сонсогчид, үзэгчид өөрсдөө шийдэх асуудал.

-Тэгвэл шүүмжийн тухайд?

-Шүүмж гэдэг бол уран бүтээл гарсны дараа байж болох зүйл. Тэрэнтэй санал нийлэх ч хүн байна, нийлэхгүй ч хүн байна.

-Уран бүтээлч, урлагийн ажилтан бэлтгэж байгаа сургуулиудын чанар, төгсөгчдийн тоонд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ. Жил бүр л олон арван "боловсон үзэгч" төрөх юм. Гэтэл мэргэжлээрээ ажиллах нь тун бага байдаг?

-Үүнийг ярихын,тулд дээд боловсрол гэж юу вэ гэдгийг ярих хэрэгтэй байх. Энэ бол хүн боловсорч байгаа асуудал болохоос мэргэжлээрээ ажил хийхийн нэр биш. Соёл урлагийн боловсрол эзэмшихийг хүсч байж болно шүү дээ. Тэр хүнийг заавал соёл урлагийн салбарт ажилла гэсэн үг биш.

Түүнчлэн сургууль гэдэг маань нэг талаас бизнесийн байгууллага. Сургууль олон түмэнд таалагдаад, хүнээ сургаад, төлбөрөө аваад, ашигтай ажиллаж чадаж байвал энэ сургуульд ямар нэгэн хаалт тавих шаардлага байхгүй.

Сонгож суралцаж байгаа хүмүүс өөрсдөө сонголтоо хийж байгаа. Чанартай гэж үзэж байгаа болоод л элсч байгаа. Төгссөнийхөө дараа ямар салбарт, ямар ажил хийх вэ гэдэг тухайн төгсөгчийн чадварын асуудал.

-"Urban nomads" цуврал төслийг хэрэгжүүлж байсан. Тиймэрхүү төслийг дахин зохион байгуулах уу?

-Энэ төсөл маань Германы төсөл. Манайх хамтран зохион байгуулсан. Urban nomads гэдэг маань нүүдэлчдийн эрин үе гэсэн утгатай шүү дээ. Нүүдэлчид суурин соёл иргэншилд шилжиж байгаа энэ соёлын шилжилтийн үзэгдлийг зөв голдрилд нь оруулах, дэмжих, таниулах зорилготой төсөл байсан.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүс эх орондоо ихийг хийж бүтээнэ гэсэн дэврүүн хүсэлтэй ирдэг шүү дээ. Гэтэл энд ирэхэд нь байдап эсрэгээр угтдаг. Таны хувьд тийм зүйлтэй тулгарч байв уу?

-Гадаад улстай харьцуулна гэдэг утгагүй л дээ. Бүх зүйл өөр. Манай төр гэдэг том машин маань ард иргэдээ хянадаг тогтолцоо биш, үйлчилдэг байгууллага юм гэдэг ойлголт одоо л явж байна. Төрийн байгууллага ч үүнийгээ ойлгож, иргэд ч үүнийг шаардаж эхэлж байна. Цаг хугацаа харуулна даа.

-Энэ долоо хоногт Соёл урлагийн ажилтны өдөр тохиож байгаа. Нийслэлийн соёл урлагийн газраас энэ өдөрт зориулсан арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт энэ өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн баярыг Нийслэлийн соёл урлагийн газар зохион байгуулж байна. 50 орчим байгууллагын 1500 гаруй соёл урлагийн салбарын ажилчдаа баярлуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байна. Маргааш буюу бямба гаригт Чингисийн хүрээ амралтын газарт баяраа тэмдэглэнэ.

Мөн энэ сарын 15-19-нийг хүртэл Ерөнхий боловсролын 12 цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах зорилгоор урлагийнхныгаа оролцуулж сургалт хийх гэж байна.

Түүнчлэн Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ой болно шүү дээ. Энэ ойд зориулсан арга хэмжээний бэлтгэл ажил хийгдээд явж байгаа.

-Уран бүтээлч хүнтэй уулзаад шинэ уран бүтээлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй. Түрүүн шинэ цомгийн дуунууд бэлэн болсон гэж хэллээ. Реппэр Quiza-гийн уран бүтээл сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа байх. Энэ цомог хэзээ сонсогчдын гарт хүрэх вэ?

-13 дуутай "Дунд голын дугуйлан" нэртэй цомог гаргахаар дуунуудаа бэлэн болгочихоод байна. Боломж, бололцоо гарахаар цомгоо хэвлүүлэхээр хүлээгээд байна. Энэ ондоо багтаад шинэ цомгоо хүргэнэ. Ер нь их ч удаан дуншчихлаа.

-Ингэхэд "BBChen" хамтлагийнхан одоо хаана, юу хийцгээдэг вэ. Реппэр Quiza-r энэ л хамтлагаас гараагаа эхэлж байсныг сонсогчид андахгүй мэднэ?

-Хамтлагийнхан бүгд өөр өөрсдийн салбартаа ажиллаж байна. Бүгд гэр бүлтэй болцгоосон. Ихэнх маань бизнесийн салбарт ажиллаж байна даа.

Нийслэл таймс
 А.Халиун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Xotiin hun 2014-09-14 13:36:25
    Darga ch gej dee darga l yum. Ingehed uuriin ner hi ch medegddeggui ene nuhur soyoliin darga hiij chadah uu? Chi er ni yu hiideg, hiij baigaa hun be?
    180.235.186.249
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-13 14:51:02
    \"Хотын соёлыг ерөөсөө л иргэн өөрөөсөө, биеэ хэрхэн авч явж байгаагаасаа хамгийн түрүүнд эхлэх ёстой\" гэнэ үү. Тэгвэл чиний хэрэг юу байгаа юм бэ. Төрийн үндсэн үүргийг ч мэдэхгүй чам шиг малнууд төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна.
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах