Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа.
Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. Тиймээс энэ өдрийг Монгол генералын өдөр болгон тэмдэглэж, алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

75 жилийн түүхэнд Монгол Улсаас нийт 181 генерал төрөн гарсан байдаг. Тэднээс маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 107, бригадын генерал цолтон 28 байдаг аж. Өдгөө 90 гаруй генерал амьд сэрүүн байгаагаас 50 орчим нь гавьяаны амралтад байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 36 генерал төрийн алба хашиж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Ганбилэг 2019-04-27 04:59:39
    бүх генералуудад бүхнээс оцлон Лачинжавдаа баяр хүргэе
  • bolii 2019-04-27 00:48:29
    tsolniihoo hemjeend baij chaddaggui iim hulgaichuudad uhsend n hundetgel ve.tsoloo yaj avsan n ch asuudaltai.yu buteesen gej hundluuleh geed bna.
  • Мөнхжаргал 2019-04-26 15:06:59
    Нас дээр гараад генерал ч гэх шиг. Цэргийн хэрэг мэддэггүй юмс их солиорч байа аа
  • Мөнхжаргал 2019-04-26 15:05:09
    Цэрэг гэдэгггүй төр засаг хаана байна вэ?
  • zochin 2019-04-26 14:33:28
    85ond zuunbaynd tcereg degleltiin meregjilten hun general bolchihson zohij yavah yumdaa nudendeech etegsenguiee
  • иргэн 2019-04-26 08:20:09
    Ёо одоо наад цэрэг цэрэг... гхээ болиочээ. Энэ Хүрэлсүх чинь сэтгэцийн өвчтэй юмуу? Ажлаа хийгээч хамаг юмны үнэ өсчихөөд бн
  • dorj 2019-04-26 08:11:37
    odoo 90 general bii gene uu?haana yamar daind gavya baiguulaad iim olon general turdug bainaaa?Joohon nas ahiad general bolood baina uu?