Гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй гэв
Өнөө өглөө 100 айлын автобусны буудал орчимд 40 гаруй насны эрэгтэй хүн духандаа буудуулсан байдалтай амиа алджээ.

Тус хэргийн талаар, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, "100 айл орчимд толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг хамгаалалтад авсан, үзлэг шалгалтын ажил үргэлжилж байна.

Буудуулсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үзлэг дууссаны дараа илүү тодорхой болно. Гэмт хэргийг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдээлэл ирүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

Цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүрүүлсэн. Задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна. Задлан шинжилгээ цогцост хийх үзлэгээр үхэлд хүргэсэн шалтгаан нь тодорхой болно” гэв.

Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр, "Тухайн иргэн өөрийгөө буудсан байж болзошгүй" гэх мэдээллийг өглөө.
Тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-27 08:36:14
    uuriiguu buudahdaa duhluugaa buudna gdg ch yu l bol do. Duhruugaa buuddag tiim amerik kino uzeegui l um bna
  • ЗОЧИН 2019-04-26 08:43:18
    ЮУН ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД БАЙНАА, ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭСНЭЭ ӨӨРИЙГӨӨ БУУДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ШИГ, БИЧГИЙН БОЛОВСРОЛТОЙ, НАЙРУУЛГАТАЙ ЮМ БИЧЭЭЧ
  • иргэн 2019-04-26 05:48:45
    баттай эх сурвалжийн мэдээллээр еерийгее буудсан байх болзошгуй гэсэнтэй гарчиг нь зуун наян градус зерж бна тэнэг мал гэрэл юу бичиж байгаагаа мэдэж бна уу
  • Шүүмжлэгч 2019-04-26 04:24:18
    Гарчиг, нийтлэл 2 чинь зөрөөд байна шдээ. Амиа хорлосон юмуу, алуулсан юмуу. Ойлгомжгүй юм бичиж суудаг энэ сэтгүүлчид 10-н жилийн боловсролоос хэтрээгүй байх.
  • иргэн 2019-04-26 04:21:37
    21 хоног л гэдгийн тэр хооронд алуурчин нь аль эрт ул мөрөө баллаад яг зоригын хэрэг шиг болгодог гадаадын улс орнууд маш шуурхай ажилладаг ганц хоёр хоногт илэ...