Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн хүнд бэртэв
Өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хурд хэтрүүлсэн машины жолооч нар ноцтой осол гаргаж, замын хажууд гарцан дээр зогсч байсан хоёр хүнийг мөргөж гэмтээжээ.

Тодруулбал, өчигдөр 15.40 минутын орчим ХУД-ийн Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд “T.Landcruiser-100” маркийн автомашин нь “T.Rumion” маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.

“T.Rumion” маркийн машин нь нэгдүгээр эгнээгээр хурд хэтрүүлэн орж ирэхэд эсрэг талын замаас Ланд-100 маркийн машин урдуур нь орж ирж хоорондоо мөргөлдөж, хажуу тийшээ эргэж, замын гарцан дээр зогсч байсан эмэгтэй эрэгтэйг мөргөжээ.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-04-26 02:49:51
    Өр тавин байж хуучин машин авчихаад нэг л их давхисан улс бидэнд яарах ажил байх уу үхэх л гэж яардаг байх даа
  • иргэн 2019-04-26 02:17:39
    аз жаргалтай улаанбаатар гэж л энийг хэлдэг байхдаа замын хашлага саадыг дайрсан байдлыг харахад явган хуний замаар явахад аюулгуй байх нехцел бага л байгаам да...