Цагдан хорихоос цаашгүй цагаан захтнуудын хавтаст хэрэг

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг баривчилсан нь энэ удаагийн ээлжит дуулиан шуугиан байв. Өчигдөр орой шүүхээс түүнийг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав. Магадгүй 15 хоног хорьсон болоод батлан даалтад гаргах биз.

Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн хэргээр АТГ-т олон жил шалгаж байгаад харьяалал тогтоон цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах алба руу ийнхүү шилжүүлж, хойшлуулашгүй арга хэмжээ авч цагдан хорьжээ.

Ер нь цагаан захтнууд буюу эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаас сүр дуулиантай баривчилдаг. Гэвч удалгүй батлан даалтад гаргаж, эсвэл сулалсан байдаг. Барилаа, хорилоо, суллалаа гэдэг системээр хууль хяналтын байгууллагууд ажиллаад байна уу гэж харддаг болжээ.

Прокуророос хэрэгт холбоотой этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүхээс хүсэлтийг хангаж үргэлжлүүлэн хорих, суллах эсэхээ шийддэг.

Сүүлийн үед хоригдсон албан тушаалтнууд өмгөөлөгчөөрөө дамжуулан анхан шатны шүүхийн шүүгчид хүсэлт гаргаж, шүүгч хүсэлтийг нь хангаад батлан даалтад гаргадаг болов. Барьж хориод хэрэгт нөлөөлүүлэхгүйгээр, мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр мөрдөж, шалгахгүй юм бол тэднийг барьж хорьж, цаг хугацаа барж яадаг юм бэ.

Цагдан хорихоос цаашгүй цагаан захтнуудын хэрэг замхраад өнгөрдөг.

Өнгөрсөн хугацаанд өчнөөн албан хаагчийг цагдан хорьж, удаан хугацаанд шалгалаа. Өнөөдрийг хүртэл хэнийг ч яллаж, дээлийг нь нөмрүүлж хариуцлага тооцоогүй байна.

Олонхи нь албан тушаал, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон. Шалгагдах явцдаа гэмт хэрэг хийсэн нь илэрсэн байдаг. Гэвч цаг хугацаа хожиж, зарим нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд эрүүгийн хэргээс мултарч үлдээд байна. Ард түмэн, олон нийт чихтэй, нүдтэй, санах ойтой. Гэтэл улсаа худалдаж, татварын мөнгө буюу улсын хөрөнгөөр тоглож наадсан, хувьдаа завшсан, бусдыг хохироосон гэх хэрэгт хэн нэгнийг яллалсангүй, хариуцлага ч хүлээлгэсэнгүй. Хууль шүүхийн байгууллага нь өөрсдөө эрх мэдэлтэй, эд хөрөнгөтөй хүмүүст худалдагдсан гэж муулуулж шүүмжлүүлж байна. Тийм ч байж магадгүй, олон нийт хардах эрхтэй.

Энгийн иргэдэд хатуу хорвоо, эрх баригчдад зөөлөн хорвоо болчихоод байна. Сайд асангуудыг урт хугацаанд шалгаж байна. Батлан даалтад байгаа хүмүүс гадуур зугаалж, олон улсын хурал чуулганд оролцож яваа харагдах юм. Нөгөө хавтаст хэрэг хаачив.

“Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын банкинд барьцаанд явж их хэмжээний мөнгө идэж уусан Ш.Батхүү тэргүүтэй эрх баригчдын хэрэг юу болов, яав.

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг сүр дуулиантай цагдан хорьсон. Хэрэг ямар шатандаа явна.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг юу болов. Эдгээрийг асууж сураглахаар АТГ-аас “Хэргийг шалгаж байгаа, мөрдөн байцаалтад байна. Прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Эдийн засгийн гэмт хэрэг учраас их цаг хугацаа орно” гэсэн жижүүрийн хариултаас өөр юу ч хэлдэггүй.

Эхнээсээ хэргээ замхруулж, шинэ албан тушаалд очиж, хохирогч болсон этгээддээ хэдэн зуун саяар нь хахууль өгч тохиролцож, гомдлоо татаж авсан байна.

Хууль хүчний байгууллага хуудуутай хэн нэгний тоглоом шоглоом болохгүй ёсгүй юм. Буруутай нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой. Хэргээ хаацайлж дундаа орж, дур зоргоороо аашилдаг албан тушаалтнуудад хатуу хариуцлага хэрэгтэй байна. Хууль дүрэм гэж цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байдаг юм бол түүнийгээ энэ эрүүгийн хэрэгт холбогдсон эрх баригчдад үзүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцдог байхыг хүсч байна.

О.Гэрэл 
Оллоо.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрлийз 2019-04-27 00:38:38
    Та өөрөө үүнийг хүссэн.үүн үУлс төрчид өөрсдөө л таниар тоглож етөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга болцгоолоо. Хятадыг муулаад бсан, очоод л бгаа биз дээ...
  • ЗОЧИН 2019-04-27 00:38:06
    УИХ 50 ГАРУЙ ГИШҮҮН ЖДҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙХАД БУСАДЫГ МУУЛААД ЯАХ Ч БИЛЭЭ.
  • zochin 2019-04-26 14:47:14
    ard tumniihee toloo zorig zurhee zoriulj chadah shuuhch prokuror bna uu eh orond mini ayul uchiraad bna shuudee
  • иргэн 2019-04-26 13:23:09
    Өөрсдийгөө баригдсан болгож олныг намжаасан арга хэмжээ юм болов уу даа. мартамхай ардууд хууртагдаж ханахгүй юм даа.
  • Иргэн 2019-04-26 12:02:17
    Хэргүүд. Хэрээс. хэтэрлээ. Татвар. зээллэг. ЖДҮ. мөнгөөр. эрхлэгчид. дураараа. дургигчидыг. !...
  • Зочин  2019-04-26 11:42:27
    Амьтаны ертөнц нэвтрүүлэгийг харсан биз дээ. Том загас барьлаа, харууллаа, зураг авахууллаа, эргүүлж тавьлаа. ТӨГСӨВ.
  • Ard 2019-04-26 11:17:08
    Ene jujig urgeljilseer...gemtnuudiig horison nertei here honuulaad,ergelt,toirolt bolood,gaduur gargadag esvel emnelegt hevtuuldeg.uuniig gal untraaj,huurahgene...
  • хүн 2019-04-26 09:34:40
    ЯГ ОНОЖ ХЭЛЖ ҮНЭНДЭЭ ИНГЭЖ Л АРГАЦААЖ ХУЛГАЙЧДААР ЯЛ ЗАВШУУЛЖ БАЙГАА ЮМ.
  • иргэн 2019-04-26 08:25:47
    ХХБанкны луйварчингуудыг баривчлаачээ.
  • ЭНЭН 2019-04-26 07:30:15
    ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ШОРОНД ХИЙ
  • z 2019-04-26 06:00:22
    Жириин иргэн хулгааа хиилэээ 15жил төр түмнии хөрөнгииг хуйвалдаж идсэн энэ жоомнуудыг саахарын өвчтэй гээл сул тавина энэ хэр шудрага ниигэм бэ
  • зочин 2019-04-26 05:00:34
    Бизнесмин нэртэй Монголын баялгын цөлмөгчдыг Монголын төр хэзээч хориж амжихгүй тэд бол орчин цагын гадаад монголын хэмжээлшгүй эрхтэй эзэдүүд хөрөнгөтнүүд
  • Сайханбалаг 2019-04-26 02:20:27
    Бүлэглэлүүд нэг нэгнээ дарамтлах гэж хааяа ийм жүжиг тавьдаг юм. Тохиролцоонд хүрэхээрээ суллана.
  • зочин 2019-04-26 02:17:45
    улсын их хурал хууль, шүүх цагдаа бүгдийг нь шинэчил офиссын үйлчлэгчийг нь хүртэл тэгж байж сая цэвэршинэ хуулийг хуулийнхан өөрсдөө биелүүлдэг болсон тэр цагт...
  • Бат 2019-04-26 00:57:52
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    • зочин 2019-04-26 05:04:17
      өнөөдөр гадаад монголд хэн сайн хулгай хийнэ тэр хамгийн сайхан амьдрана шүү ямар сайн даа хулгай монгол нэртэй байхав
  • !!!!! 2019-04-26 00:49:49
    Ene gurwan Nowshiig zaad Ezentei ni hamt barij horiod zohih shiitgeliig ni huleelgee Ard Tumen harj b na shuu !!!