С.Жавхлан: Тараагаад хаячихсан төрийн албаны байгууллагуудын томилгоог яагаад хийхгүй байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн хуулийг яагаад хэлэлцэхгүй байна вэ?  

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Гурван жил халаа сэлгээ хэлэлцлээ. Тараагаад хаячихсан төрийн албаны байгууллагуудын томилгоог яагаад хийхгүй байна вэ? Шүүх прокурорын байгууллагуудын удирдлагуудыг халчихсан, саналаараа гарчихсан байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ, дэмжиж өгөөч гэж хүсэж байна. Байгаль дэлхий хүн ардынхаа эрх ашгийг хамгаалах талаас нь хараарай гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ ач холбогдолгүй хуулийн төслүүд хэлэлцээд байна. Оюутолгойд ажлын хэсэг ажилласан. Оюутолгой дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ, гэдгийг сонсмоор байна. Инфляци 10 хувь хүрлээ, махны үнэ 10 мянга гарчихлаа. Энэ асуудлыг хэн ч ярихгүй байна. Тогтоолд өөрчлөлт оруулах гээд ямар асуудал ороод ирсэн юм бэ?

УИХ-ын дарга Г.Зандашатар: Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлыг ярилаа. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал дээр байнгын хорооноос саналын дагуу хэлэлцэх асуудлыг баталдаг. Эдийн засгийн байнгын хороон дээр ЖДҮ-ийн хуулийг хэлэлцэхэд бэлэн болсон. Оюутолгойн ажлын хэсгийн асуудал орж ирээгүй. Бэлтгэл нь хангагдсан, ажлын хэсэг нь ажиллаж, хэлэлцүүлэгт бэлэн болсон асуудлууд чуулганаар хэлэлцэхээр орж ирдэг.

Одоо чуулганаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hehe 2019-04-26 13:31:07
    Ta songogdson toirigtoi yu ch hiigeegyi bj end tend uls tur hiigeel shudarga tsarailaad l ingej bhaar duugaa duulj bsan bol boloh bsiin.
  •  2019-04-25 09:57:19
    КОСТЮМТАЙ САРМАГЧИНГУУДЫН ДУНД ОРСОН ГАНЦ МАЛЧИН ГАЛЗУУРАХГҮЙ ХААЧПГИЙН БЭ.
  • Жавхлан минь 2019-04-25 07:51:11
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
  • иргэн 2019-04-25 06:11:14
    жавхлангийн нудийг хараарай эруул хуний нуд биш байгаа биз яг шар хадны шезотой амьтан тэр уг хэлэхчээ болж байгааг нь бичсэнээ ч гаргаж уншиж чадахгуй чааваас