Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудал шүүхэд ирээгүй байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг уржигдар цагдан хорьсон билээ.

Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган ийнхүү хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон байгаа юм.

Харин өчигдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бол тэндээс анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл батлан даалтад гаргах уу гэдэг асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцэх бөгөөд одоогоор энэ асуудал ирээгүй байгаа талаар шүүхийн эх сурвалж хэллээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.