Н.Номун-Эрдэнэ: Монголчууд бидэнд бүтээлч хамтын ажиллагаа чухал байна
Энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулган болох бөгөөд Хилийн чинад дахь монголчуудын холбоод, ТББ-ын чуулган, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулган гэсэн өргөн агуулгаар зохион байгуулагдах юм. Чуулганыг Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” ТББ хамтран зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахаар Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга, Европ-Монголын нийгэмлэг болон Швед дэх Монголчуудын үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тун удахгүй хилийн чинад дахь монголчууд, байгуулсан холбоодын төлөөлөл, эх орныхоо төлөө санаа зовниж явдаг хүн бүр чуулах нь. Энэ арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой ойлголт өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачилгаар хилийн чи­над дахь монгол­чуудын төрийн бус байгууллага, холбоодын чуулга уулзалт хийх санаачилга гараад, энэ чиглэлээр элчин сай­дын яамдаар дамжуулан ямар байдлаар хийвэл зохилтой талаар бай­гууллагуудаас саналыг нь авч эхэлсэн. Тэр хүрээнд төрийн бус бай­гууллагууд маань яаж хийвэл үр дүнтэй болох тал дээр саналаа илэрхийлсэн. Британийн монголчуудын санаачилсан Монгол орны хөгжилд чуулга уулзалт 10 дахь жилдээ Монголдоо хий­хээр төлөвлөж байсныг хамтат­ган хийх саналыг Гадаад харил­цааны яам дэмжиж одоо энэ уулзалт маань Бүтээлч хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Өмнө нь хилийн чина­дад байгаа иргэдийнхээ талаар уулзалт, үйл ажиллагааг зохион бай­гуулж байсан хэдий ч монголчуудын тө­рийн бус байгууллагуудын чуулга уулзалт болж бай­гаа­гүй, анхных гэдгээрээ онц­лог. ГХЯ ч тэр төрийн бус байгууллагууд ч тэр ихээхэн ач холбогдол өгч тал талаасаа идэвхтэй хамтран ажиллаж бай­на. Энэ уулзалтыг зохион бай­гуулах ажлын хүрээнд бид Гадаад харилцааны яам­ны консулын газартай хамтарч хилийн чинадад үйл ажиллагаа явуулж бай­гаа монголчуудын т­ө­рийн бус бай­гууллагуудын мэдээл­лийн санг шинэчлэн нэгтгэж байна. Энэ нь цаашдаа хамт­ран ажиллахад илүү дөхөм болох нь ойлгомжтой.

-Арга хэмжээг Гадаад хэргийн яам болон Ца­хим өртөө холбоо ТББ хамтран зохион байгуулж байна. Хоёр том агуулгыг багтаа­сан үйл ажиллагаа болох нь. “Бүтээлч хамтын ажиллагаа” сэ­дэвт нэгдсэн чуулганы цар хүрээ, ач холбогдол, үр дүнг та хэрхэн харж байна?

-Монголчуудын холбоо­дууд санаач­лан улс орныхоо хөг­жил, сайн сайхны тө­лөө гэсэн зорил­готой, тө­рийн байгуул­лагын бо­лон сайн санаат иргэд, бай­гууллагын тодорхой дэмж­лэг орол­цоо­тойгоор сайн са­­наа­чилгуудыг өр­нүүлэн ажил­ладаг. Өнөө жил энэ чуулга уулзалтуудыг нэгтгэн явуулж байгаа төр төрийн бус байгууллага, иргэдийн бүтээлчээр хамтран ажил­­лах тэр механизмыг улам тодотгож, цааш үр дүнтэй хамтран ажиллах арга замаа илүү үр дүн­тэй болгох үндэс суурь болох учир­тай. Нэг юм уу хоёр өдөр уулзаж хуралдаад бүх асууд­лыг шийдэж чадахгүй нь ойлгомжтой.

Гагцхүү үүний дараа л бид харилцан бие биенээ дэмжиж, сонсч, үр дүн гарахуйц санаа­чил­гуудыг хэрэгжүүлэх талын шийд­вэр гарахад бэлэн болоход л энэ чуулга уулзалтуудын ач холбогдол нь оршиж байна. Түүний нэг нь энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт юм. Ямар ч байсан сүүлийн гурван удаагийн арга хэм­жээний үед Европын ор­нуудад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын хол­боодууд цуглаж ажил хэргийн уулзалт хийсэн юм. Энэ жишгээр аливаа уулзалтыг эрдэм мэдлэгээ ч хуваалцдаг, эв нэгдлээ ч бэхжүүлдэг уулзалтууд болоосой гэж хүсч байна. Ер нь аливаа уулзалт хур­лын ач холбогд­лыг гар­гахын тулд бид араас нь хийх ажлуудаа л алдалгүй зохион байгуулах учиртай. Энэ л бидний бүтээлч хам­тын ажиллагаа болж ач холбогдлоо өгнө.

-Чуулганд та гадаадад үйл ажил­лагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн та­нил­­цуулга хийж, тэдэнд тулгарч буй асуудал бо­лон шийдэх арга замуудыг хэ­лэлцүүлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Энэ удаагийн чуулга уулзалтад миний бие 16 улсад үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй бай­гуул­­­лагын санаа бодлыг тө­лөөлөн илэрхийлэх илт­гэгч болж байгаа. Энэ илт­­гэлийг бэлтгэхэд тө­рийн бус байгууллагууд маань хоёр сарын турш өдөр тутам онлайнаар бо­лон цахим шуудангаар са­нал бодлоо солилцон ажил­лаж байна. Хилийн чинад дахь монголчуудын байгууллагууд үйл ажил­­лагаагаа уялдуулан зохион байгуулах, бодлогын асууд­лаар нэгдсэн байдлаар төр засгийн байгууллагууд бо­лон бусад бай­гууллага, хү­мүүстэй харилцаж хамт­ран ажиллах “Хилийн чи­­над дахь монголчуудын тө­рийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл”-ийг үүсгэн байгуулах нь зөв гэдэг дээр зарчмын хувьд санал нэгтэй байгаа гэж ойлгоод дүрмийн төслөө урьдчилан гаргаад хэлэлцүүлж эхлээд байгаа. Энэ зөвлөлийг үүсгэн байгуулагчдын хур­лаа ес­дүгээр сарын 19-ний 13.30 цагаас ГХЯ-нд хийхээр болоод байна.

Гэхдээ хүмүүст гадаадад байгаа монголчууд эх ну­тагтаа байгаа монгол­чуудаас ч илүү хамтран ажиллаж байна гэх сэтгэгдэл нэ­лээд төрөх болсон байна лээ. Иргэний санаачилга, сэт­гэл зүтгэл гаргаж буй цөөн хүмүүсийн санаа­чил­гаар холбоо, бусад бай­гуул­­лага бий болж, өөр өөрс­­дийн улс, хотууддаа монгол­чууддаа зориул­сан, Монголоо сурталчилсан аж­луудыг зохион байгуулж, үйл ажиллагаа зохион бай­гуулалтын хэлбэр дүрсээ олж, туршлагажиж байгаа. Гэхдээ явуулж буй з­рим гол үйл ажиллагаанууд нь бодлогын шинжтэй дэмж­лэггүй учраас унтрах шинж­тэй, зохион байгуулж бай­гаа хүмүүс нь залхах эсвэл оролцоо нь багасах ханд­лага­тай болж байна.

Мөн түүнчлэн нэг удаа ихээ­хэн хүчин зүтгэл гарч зохион байгуулагдсан үйл ажиллагааны үр дүнг улс орны хөгжилд нөлөөтэй эсэх талаар авч үздэггүй, нөлөө болохуйц шилжилт үүсдэггүй ингэс­нээрээ ажил огт хийгдээгүй мэт болж хувирдаг. Тэгэхээр төр өөрийн зарим үүргээсээ гэрээ бай­гуулах замаар найдвартай төрийн бус бай­гууллагууддаа шил­жүүлж үр дүнтэй хамтран ажил­лая, Монгол хэл соёлоо уламжлуулан үлдээх гэж сайн дураараа зүтгэж яваа сургууль багш нараа дэмжье, төр зайлшгүй орол­цож дэмжих ёстой үйл ажил­лагаануудыг бид илтгэлийн агуулгад оруулж байна.

Хөгжилтэй улс орнууд хилийн чинадад амьдарч, сурч ажиллаж байгаа ир­гэдтэйгээ нягт ажилладаг гэж сонссон юм байна. Төр байгаа цагт иргэдтэй байх нь ойлгомжтой, иргэд нь хаана амьдарч байгаагаас үл хамаараад иргэд нь бодлогоо боловсруулахад оролцох, үр өгөө­жөөс нь хүртэх эрх­тэй, үүргээ ч ухамсарлах ёс­той. Хилийн чи­надад бай­гаа иргэдтэйгээ хэрхэн яаж үр дүнтэй хамтарч ажил­лах вэ гэдэг бол улс ор­нуудын хөгжлийн том асуу­дал. Нэгэнт гадаадад гарсан эх орноо гэсэн сэт­гэлтэй чадварлаг хүчийг нэгт­гэн ашиглах бодлого бо­ловсруулж, хэрэгжүүлж чад­вал тэднийг эх орондоо ажил­лаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхөөс дутуугүй чухал юм.

Эцэст нь энэ уулзалтыг санаа­чилж, дэмжиж хамт­ран ажиллаж байгаа бай­гууллагууд, хувь хү­мүүст болон идэвхтэй хамт­ран ажиллаж байгаа монгол­чуудын төрийн бус бай­гуул­лагынхандаа таларх­санаа илэр­хийлье.

-Мэдээлэл өгсөнд баяр­лалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.