“Заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцын баривчилгаагаар эхлэв үү?

Б.Энхсүхийн мэдэгдэл буюу баривчилгааны оршил

Цагдаагийнхан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг барьж хорьсон нь  шуугиан тарилаа. Олон нийт л гэнэт мэдсэн болохоос биш Б.Хурцыг баривчлах нь лав өнгөрсөн долоо хоногт “шийдэгдсэн” байсан бололтой.

Учир нь энэ баривчилгаанаас хэд хоногийн өмнө, өнгөрсөн амралтын өдрүүдээр ТЕГ-аас сэтгүүлчдэд зориулсан сургалтыг явуулсан. Тэр үеэр ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байр сууриа илэрхийлэв. Тэрээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор Тагнуулын байгууллагын гурван албан тушаалтныг  шалгаж байна. Шалгагдаж буй хүмүүст хариуцлага тооцох байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх хэмжээнийх юм” гэв.

Мөн ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зуучлагч, хамжигчаар 3-4 хүнийг шалгаж байгаа. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн бий” гэсэн юм. Б.Энхсүхийн мэдээлэл ч юм шиг, мэдэгдэл ч юм шиг энэ ярианаас ердөө гурав хоногийн дараа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчиллаа.

Тиймээс энэ нь дээр хэлсэнчлэн Б.Хурцыг баривчлах ажиллагааны оршил байсан гэж харагдаж байна.

Б.Хурцыг 23:00 цагийн үед баривчилжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хорьсон мэдээлэл өчигдөр үд дунд тарсан юм. Түүнийг уржигдар буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны үдшийн 23:00 цагийн үед ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид хорьсныг албаны эх сурвалжууд батлав.

Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэнтэй холбоотой бололтой гэсэн мэдээлэл байсан юм.

Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсантай холбогдуулан өчигдөр өдрийн 13:30 цагийн үед ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.

Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэсэн юм.

Б.Хурцыг баривчилсанд хамгийн ихээр баярласан Лу.Болд, Ж.Батзандан нар ингэж ярив

Энэхүү дуулиант баривчилгааг сонссон улстөрчид маш ихээр баярласан. Баярласнаа ч нуугаагүй хүмүүс өчигдөр олон байсан юм.

Тэдэн дундаас хамгийн ихээр баярласан хоёр хүн бол УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар юм. Тэд нэгэн үе тагнуулын даргатай “дайн” зарлаж, маргаан нь нэлээдгүй хурцдаж явсныг олон нийт мэднэ дээ. Хөөрч догдолсон тэд Төрийн ордны хонгилд таарсан сурвалжлагчид баярласан сэтгэлээ илэн далангүй илэрхийлэв. Тэд “Б.Хурцыг цагдан хорьсон гэх мессэж ирсэн. Баривчилж шалгаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа” гэж ярив. Өчигдөр орой лав Б.Хурцыг баривчилсанд баярласан энэ хоёр гишүүн оргилуун дарс буудуулсан, ядаж 100 грамм конъяк татсан байх гэж зарим хүн даапаална лээ.

Б.Хурцыг баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх үү

ТЕГ-ын дарга асан Б.Хурыг баривчлахдаа тулна гэдэг С.Зоригийг хөнөөсөн хэргийн гогцооноос хууль хяналтын байгууллагынхан лавхан атгаж авсан бололтой.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгалтын үйл ажиллагаа Б.Хурцад тулжээ гэсэн үг.

Магадгүй С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол зангилаа болсон эрхмийг баривчилсан нь захиалагч руу хүрэх алхам байж ч мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Эхлээд Тагнуулын гурван ажилтныг энэ асуудлаар хорьсон. Дараа нь Б.Хурцыг баривчиллаа. Дамжаад хэн рүү хүрэх вэ гэдэгт энэ  баривчилгаа тойрсон гол асуултууд эргэлдэж байна.

Яг үнэндээ саяхныг болтол Төрийн ордонд ч, хуулийн байгууллагуудад ч даналзаж явсан Б.Хурцыг баривчилна гэдэг барагтай хүний хийж чадах ажил биш байв.

Тэгвэл энэ шийдвэрийг саяхан томилогдсон Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэргийг цагдаа, тагнуулынхан шалгаж, прокурор хяналт тавьдаг. Угаас прокурорын байгууллага баривчлах зөвшөөрөл өгөхөөс эхлээд хяналт тавих гээд бүх чигийг заах хууль дүрэмтэй. Хуулийн энэ эрх үүргийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор шийдсэн бололтой.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг салбарынхан нь “заазуур” хэмээн хочилдог юм байна. Тэгэхээр Б.Жаргалсайхан прокурорыг энэ хоч нь хэн бэ гэдгийг хэлээд өгч байгаа аж.

Тиймээс хууль хяналтынхан болоод улс төрийн хүрээнийхэн Улсын ерөнхий прокурор “заазуур” Б.Жаргалсайханы ажил генерал Б.Хурцыг баривчилгаагаар эхлэв бололтой гэж ярьж байна.

Тэгэхээр энэ баривчилгаа хэн рүү чиглэсэн бэ гэдэг тун удахгүй тодорхой болох бололтой.

С.Уянга

 Эх сурвалж: Зууны  мэдээ сонин 86 (6053)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-04-27 03:16:01
    Ээ, хөх тэнгэр, Монгол алуурчин, хулгайч, худалчгүй болоосой!..
  • зочин 2019-04-26 07:13:18
    Хурцыг сайн шалгаж элбэгдорж -монголын берияг замбраагүй дураараа эрх мэдлээ урвуулан ашиглагч хэмжээлшгүй төрийн мөнгө залгисан дан худал хуурмагыг хийдэг барь...
  • zochin 2019-04-26 02:41:06
    Ter shadar said enkhtuvshingiin zuvlukh khiij baigaa donijchinbuu gedeg nukhur khamsaatan ni shuu dee
  • irgen 2019-04-26 00:31:42
    Hurts bol uneheer mulguu adguus Huuliig zavhruulj toriin nereer turii barij busdiig hôhirooj huviin sonirholoo guitseedeg mal shig amitan
  • Zochin 2019-04-25 17:27:30
    Estoi@@ Hunii sovest gej bdgiimaa.Yaj ch l bodson zuv nam talna!
  • Нар гарлаа даа гэж 2019-04-25 16:57:02
    Зөв ш дээ. Энэ Хурц адгийн адгуус шүү. Дуртай хүмүүс нь цуг амьдар кк. Балай Хурцыг шоронд хорихгүй бол нийгэм хор хөнөөлтэй хүн.
  • Zochin 2019-04-25 12:25:14
    Жагсаал хийе!!!!
  • ZOCHIN  2019-04-25 10:39:25
    ZAAZUUR UYNGA AA.
  • MONGOL 2019-04-25 09:35:49
    Shalgaj,mordoj b.o Gehdee alivaa huniig helmegduulj bolohgui Hurtsiig eruuden shuuhgui bh gej naidaj b.a MONGOL oo!
  • Зочин 2019-04-25 09:18:26
    Урвагч 2 мэдрэлтэй алиалагчийн нар гарчээ.
  • иргэн 2019-04-25 08:42:00
    Зөв сайн байна.Энэ улс нэг л биш болчихоод байсан юм аа.Яахаараа УИХ-ын гишүүнийг ална тална гэж занаад л .Төрийн ордонд Эрдэнэтийн 49 -г ХХБ-д өг гэж ятгаад л
    • Хөгийн юмнуудаа 2019-04-25 09:21:22
      Тэгж хэлэхийг нь чи харж сонссон юм уу.эсгүй бол бас чамруу ээж нь ангийхан нь нутгийнхан нь утсаар тэгж ярив уу ккккккккк
  • Бат 2019-04-25 07:49:25
    Хүн ажлаа л хийж байна та нар дут эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэгсэн
  • Монгол улсын иргэн 2019-04-25 06:16:16
    Б.Хурц шударга үнэнийн хонгилоор орлоо доо
  • иргэн 2019-04-25 05:32:58
    Жаргалсайхан хийх ёстой ажлаа зөв эхэлж байна,дараагийнх нь Элбэгэ л дээ ойлгомжтой албан тушаалын тоглоом гэж энэ дээ
  • Иргэн 2019-04-25 05:18:19
    Монголд хүн эрхэлсэн ажлаа тайван хууль журмын дагуу хийж болно биздээ?! Боломж олголдоо?! Манайхаан?! Харинч их зөв хүн энэ хэцүү албанд томилогдсон шиг байгаа...
  • Zochin 2019-04-25 04:46:13
    Ulam ih amjiltiig husie. Saihan medee baina. Darlagdaj avilgalchdad darlagdaj duuslaa shuu. Eronhii procuroroo...
  • Zochin 2019-04-25 04:42:43
    Saihan l nertei yum baina. Ene ulsiig dralaj duusch baigaa hulgaich, luivarchid, avilgalchdiig jinhene zaazuurdah heregtei baina. Tand ajliin ih amjiltiig husie...
  • иргэн 2019-04-25 04:37:30
    харин хэлмэгдүүлэгчдийг .барьж .байгаад баярлаж .байна .харин .яагаад .элбэгдоржийг .алгасан барив аа .хурц бол ээбээгийн .зандалчин .нь байх
  • Засс.. 2019-04-25 03:47:14
    Монгол улсын хууль хүчний байгууллага бүхэлдээ хэдхэн хүний халаасанд орлоо. Аймшигт хэдмэгдүүлэлт эхлэхэд бэлэн болчихсон юм биш үү!!!!!
    37.120.20.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-04-25 03:28:10
    Ийм юмнуудыг юун заазуурдах шударга шүүхээр шууд сэлэмдэх хэрэгтэй.
  • Jaraahai barij 2019-04-25 03:26:02
    Jaraahaig ni barih zorigtoi bol odoo tsaad akuluudiig ni barih zorig baih ni uu. Bayar, Elbeg, Naymka ...g.m
  • Хэлээд бнаа 2019-04-25 02:59:56
    Зааа яах вээ, өнөөдөр Хурц маргааш өөрсдөө ш дэээ
  • Удахгүй Илжигдорж 2019-04-25 02:58:10
    Элбэгдорж, салга цагаан толгойт, Энхбаатар гурав удахгүй ингээд л 461-т морилох байх даа. Найз Зоригийгоо дээш нь гаргахгүй гэж хутгалж алчихаад дарга болж дээ....
  • Zochin 2019-04-25 02:53:43
    Amjilt, sain saikhaniig khusen eruue!
  • Бат 2019-04-25 02:46:25
    Үндсэн хуулинд нэг тунхаг үг хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж одоо энэ үгийг хэрэгжүүлэх гэрэл гэгээ харагдаж байх шиг
  • ? 2019-04-25 02:44:11
    Жаргалсайхан зан характерийн хувьд "заазуур" гэхээргүй зөөлөн хүн шүү дээ!? За тэр яахав, гагцхүү ажлаа л зөв шударга, шийдэмгий хийх хэрэгтэй!!!
  • 12233 2019-04-25 02:41:26
    "Заазуур" гэх хоч нь яг юуыг заазуурдах юм бол, хэргийг заазуурдах уу хаха
  • Irgen  2019-04-25 02:33:15
    Зөв шударга ажиллаж бн гэж харагдаж байна. Шинэ прокурорт ажлын амжилт хүсэн ерөөе!
  • zochin 2019-04-25 02:26:07
    Тогтолцоог далимдуулж хүн- эрх чөлөө амьд явах эрх-г боогдуулж бсан МАНАН бүлэглэл нурж эхлэх үндэс тавигдсанд Төрдөө талархаж бна.Манжаас илүү ХОНГИЛ хортой шү...
  • irgen 2019-04-25 02:03:31
    Zaazur ahaa.elbege.c.bayr.bayrtsogt.saihanbileg.geed tom tom akula hezee horih vee.