Айдастай, аюултай Улаанбаатар
Нийслэлд амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл алга. Иргэд нь аюултай, айдастай нийгэмд амьдарч байгаа нь үнэн. Аюултай Улаанбаатар. Барилга байгууламж нь баталгаагүй нурж унаж сүйдэх аюултай. Дандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол өдөр болгон гарч, ослын улмаас үй олноороо нас барах, өдөрт хэдэн олноороо бэртэж гэмтэх асуудал гарсаар байна.

Зүгээр мөрөөрөө ажлаа хийж яваад хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж амь насаараа хохирч, эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ гэдэг үнэхээр харамсалтай. Ид хийж бүтээх насандаа хэн нэгний буруутай шийдвэрийн улмаас амиа алдана гэдэг үнэхээр халагламаар.

Хоёр сарын өмнө уурхайд ажлаа хийж явсан дөрвөн иргэн нурангид дарагдаж амиа алдав.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд албан үүргээ гүйцэтгэж явсан Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн иргэн унаж амиа алдав.
Дараа нь мөн Налайхын уурхайд дөрвөн иргэн осолдож, гурав нь амиа алдав.

Мөн зүгээр замын хөдөлгөөнд оролцоод явж байхад нь дутуу баригдсан барилгын дээрээс блок шуурганд хийсч унаж доор байсан машиныг сүйтгэж, хүн бэртээв гэх мэтчилэн айдастай аюултай орчинд аж төрж, ажиллаж амьдарч байгаадаа харамсч байна. Дээшээ харж явахгүй бол төмөр тоосго унаж бэртээчих гээд доошоо харж явахгүй бол харанхуй нүхэнд уначих гээд үнэхээр хэцүү цаг үе.

Өнгөрсөн жил мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилгын гран унаж зогсоол дээр тавьсан байсан 5 машиныг сүйтгэсэн. Түүнчлэн барилга дээрээс төмөр унаж хүүхдийн амь нас хохироож байв.

Сургуулийн талбайдаа тоглож байсан хүү хөлбөмбөгийн хаалгавчны төмөрт цохиулж амиа алдсан гэх мэтчилэн тоочоод баршгүй олон ослууд гарч байна.

Гэртээ амар тайван амарч байхад нь согтуу жолооч хашаа байшинг нь дайрч, амь насыг нь хохироож байна.

Эдгээр золгүй ослын буруутан нь энгийн иргэд болоод хохирдог. Хариуцлага алдсан осолд хариуцлага тооцсон тохиолдол ч байхгүй. Хэн хариуцлага хүлээв.

Энгийн иргэдэд хатуу хорвоо, эрх баригчдад зөөлөн хорвоо гэж үнэн бололтой. Хаанаас юу унаж орж ирэх болов гэсэн айдастай явах болов. Хамгийн гол нь хариуцлага хаана байна.

Өнөөдөр таны миний хүүхдүүд болон өөрсдөө элдэв эрсдэлд учрахгүй гэсэн баталгаа алга. Хэчнээн анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байлаа гээд осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй.

Баригдаж байгаа барилга дээрээс элдэв блок тоосго унах аюултай, замын хөдөлгөөнд гэрлэн дохио, дүрмээрээ оролцож байхад хэн нэгэн согтуу жолоочийн хар гайгаар дайруулах, эсвэл мөргүүлэх зэрэг золгүй осолд өртсөөр байх уу.
Бид өнөөдөр Үндсэн хуулинд заасан эрүүл ауюлгүй орчинд амар тайван амьдрах ёстой гэсэн эрхээ эдэлж чадахгүй байгаад харамсч байна. Гомдолтой байна.

Азжаргалтай нийслэлд нь айдас хүйдэстэй амьдрах боллоо. Хаа хаанаа жаахан хариуцлагатай байж суръя. Үүрэгтэй хариуцлагатай, эрхэлсэн ажил төрөлдөө эзэн байвал өнөөдөр энэ тоолж баршгүй олон гэнэтийн болон золгүй ослууд гарахгүй шүү дээ.

Хариуцлага  орхигдсноос хамаг гай үүдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын аливаа зөрчилд оногдуулах хариуцлагыг чангатгаж, эгэл жирийн эрдэнэт хүнийхээ амь насыг хамгаалдаг баймаар байна. Ямар оновчтой, үр дүнтэй шийдэл гарц байна вэ, эрх баригчдаа.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-28 13:49:14
    УБ жилээс жилд сагарч хөглөрч гүйцлээ автобусаны буудал болгонд ямар болж байна гээ харамсмаар хүн шоргоолжуудын өнгө зүс өмссөн зүүсэн дүрвэхээс өөр аргагүй .
  • зочин 2019-04-26 04:52:06
    Улаанбаатар бол Үхэлийн хөндий гэсэн үг Үхэлийн хөндий гэж нэрлэвэл таарна
  • иргэн 2019-04-25 08:45:35
    Авлигатай нийгэмд эрсдлийн удирдлага гэж байдаггүй юм л даа