Ураг төрлийн хэлхээ дамжсан элчин сайдууд
Намын дэд даргын албанд очсон Элчин сайд Б.Дэлгэрмаа суудлаасаа буух нь. Парламент байсхийгээд л хэдэн элчин сайдуудын холио солио хийдэг. Энэ уламжлалын дагуу Гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суух 18 Элчин сайдуудыг удахгүй томилох тухай албан мэдээлэл гараад буй. Ирэх сарын эхээр эдгээр томилгоог хийхээр товложээ.

Үүнтэй холбоотойгоор 18 хүний нэрс эхнээсээ тодорч байгаа бололтой. Хамгийн түрүүн энэ долоо хоногт эгүүлэн татагдах Элчин сайд Дэлгэрмаагийн оронд хэнийг томилох вэ, гэх асуулт урган гарч байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Дэлгэрмаагийн оронд МАН-ын угшилтай нэгэн эрхмийн нэр яригдаж байгаа аж. Бүр тодруулбал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн ОХУ-д суух элчин сайдаар томилогдох гэнэ.

УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Газрын тосны газрын даргаар 2016 оныг дуустал буюу сонгуулийн жил хүртэл ажилласан байдаг. Харин одоо эхнэр нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа энэ үед нөхөр нь хойд хөршид элчин сайдаар суух нь. Г.Өлзийбүрэн ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрбээр Лотс инвест ХХК, Сентоза фоод корт ХХК гэх хоёр компанитай. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэж шуугиан тарьж байсан нэгэн юм.

Элчин сайдаар яригдаж байгаа дараагийн хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр. Эрдэнэд "шахаа хийсэн" тухай асуудлаар хэсэгтээ аавынхаа чихийг халууцуулсан Н.Анхбаяр ийнхүү элчин сайдын албанд очих нь. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Австралид суух Элчин сайдаар томилогдох гэнэ.  Н.Анхбаяр нь одоогоор Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажилладаг.
Тэрбээр1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Тэрбээр аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавьсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд атташе мөн яамны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллаж байсан. Үүний дараа АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Эдүгээ Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байгаа юм.

 Мөн УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг Турк улсад суух Элчин сайдаар томилохоор холбогдох хүмүүс тохироонд хүрээд байгаа аж. Түүний хувьд Туркийн Истанбулд Ерөнхий консулаар ажиллах хугацаа дуусгавар болж байгаа. Иймээс үргэлжлүүлэн тус улсад суух элчин сайдаар томилох шийдвэр гаргаад байгаа аж.

 Тэрбээр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.

Ийнхүү ирэх өдрүүдэд Элчин сайдуудын марафон үргэлжлэх нь. Хэний аавын хүү, хэний хамаатан, ах дүү нь 18 элчин сайдад багтахыг харах л үлдэж байна.
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-28 11:22:59
    Одонтуяагийн нөхөр Элчин сайдаар явна гэдэг арай дэндэх байлгүй, энэ эмэгтэй ахыгаа бас Санфранцискод ерөнхий консулаар явуулсан штээ, болимоор юм
  • Анхбаяр 2019-04-27 01:29:12
    Анхбаяр чадварлаг боловсон хүчин, дэмжиж байна,
  • Тогтох 2019-04-27 00:25:22
    Анхбаяр чадварлаг боловсон хүчнүүдийн нэг. Аав руу нь дайрах гээд байгаа онохгүй буудаад байгаа хонгилийн нөхдүүд больдоо. Ийм залуучуудаа дэмжих л хэрэгтэй
  • уншигч 2019-04-26 13:15:13
    Монголд кастын систем тогтжээ. Сайдын сайд болох нь. Тэр vе уламжлах нь. Хамгийн шударга сайд хvvгээрээ бизнес хийлгээд энэ тэнд консулаар явуулаад одоо элчин.
  • иргэн 2019-04-26 09:27:50
    элчин сайдын ажлыг дэлгэрмаагаас илүү хийх хүн энэ дунд алга. ядаж зэрэгцэхүйц хүн ол л доо
  • Kkkk 2019-04-26 06:05:38
    Ee huuree, odoo ANUd yamar geech aav shige tsus oirtson sejgiin tsaraitai yum ochij baastah bol doo?
  • Unshla 2019-04-26 05:10:20
    Nyamdorj bolidoo. Odoo bolooshdee
  • Бат 2019-04-26 02:21:13
    Чадах хүмүүс байхаа хэний хэн байх нь бид нарт хамаатай бишдээ
  • Чука 2019-04-26 00:04:01
    Хурцбг бодвол боломжийн хүмүүс шиг бна Ялангуяа Мөнхочир гэдэг тун дажгүй залуу байхаа Анхбачр ч гэсэн шадаад харилцааны ажлыг тодорхой хугацаагаар хашсан юм би...
  • зочин  2019-04-25 12:25:28
    МАНАН-ийн салаа мөчир хэдэн хүн дотор монголын улс төрийн бүх албан тушаал эргэлдэнэ, эгэл мэргэжлийн хүн гарч ирэх горьдлогогүй. Одонтуяагийн нөхөр илүү байна
  • Дампуу Төр 2019-04-25 10:59:44
    Улс орны эрх ашгийг хэзээ ч бодохоо больсон завхарсан цаг үе түүхэнд хараар бичигдэж үлдэнэ
  • Чагнаа 2019-04-25 08:40:07
    Эцэг эхгүй, эрэг ганганаас төрсөн хүн гэж байхгүй. Тэгэхээр ажилдаа эзэн болж чадах уу? хариуцлага даах уу гэдэг л хэмжүүр байхаас биш, тэрний, энэний ... гэх н...
  • Bulganaa 2019-04-25 04:17:09
    ene uduriin mend.Tokyod suuga ESaid Batjargaliin avgain duu naiz nuhduur duursen mun Osokad suuga erunhuu konsuld bas avgain duu nar ni ajilladag araichde ingej...
  • Zochin 2019-04-25 03:24:50
    Odontuyagiin ah ni Sanfrasicod erunhii konsul gesen baihaa
  • Хайр сэтгэл 2019-04-25 02:55:34
    Италид суухаар нэр дэвшсэн Мандахцэцэг хэд хоногийн курст курст сууснаа сургууль төгссөн мэтээр бичжээ.ГХ ех сайд Пүрэвсүрэнгийн ил амраг тул дөхөж очих нь л дэ...
  • !!!!!!!!!!!!!!!!!!! 2019-04-25 02:40:15
    Элчин сайд гэдэг бол гадаад улсад Монгол Улсынхаа нэр нүүр нь болдог онцгой чухал алба!!! Хуйвалдаанаар томилдог байж болохгүй ээ!!!!!!
  • Зочин  2019-04-25 02:37:24
    Анхбаяр дээр нэмж хэвлэлээр балбах 2 этгээдийг олжээ.
    • zochin 2019-04-25 05:02:18
      yag unen. shuluuhan helj chadahgui . nyamkagiin hulsni coment bicheechid olon bolhoor ih bolgoomjilj
    • ? 2019-04-25 02:57:00
      Оллоо гэж хэнийг айлгах гээд бгаа юм, үнэн юм бичсэн бол яах ёстой юм
  • иргэн 2019-04-25 01:58:14
    тэрбээр 1979 онд тэрбээр аавынхаа энэ анирын юм бичих ч дээ нохой ногоо идэж байгаа юм шиг жаахан ажилдаа мэргэжлийн байлдаа хун эзэмшсэн мэргэжилдээ хайртай ба...