Маргааш “Майдар” эргэнэ
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд жилд нэг удаа хаврын адаг сард болдог “Майдар” эргэх их ёслол маргааш буюу 2019 оны 04 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 09.30-11.00 цагт болно.
 
Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы 5 дахь Бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн Майдар бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг байна.

Хүрээ хийдүүд Майдар эргэхдээ, алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.
 
Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг.
 
Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг.

Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг ба 5 их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай.
 
Монголчууд та бүхнийг Гандантэгчэнлин хийдэд болох "Майдар" эргэх их ёслолд морилон ирж, нийтээрээ буяны чуулганыг хураахын заллага айлтгаж байна.

Олуулаа хураасан буяны хүчээр даян дэлхий амар амгалан, ган зуд, газар усны аюулгүй, хүн ард эрүүл энх, эв найртай, элэг бүтэн, эд баялаг төгс болж, ирээдүй цагийн Майдар бурханы шашинтай учран золгож эрдэм бүгдийн чинадад хүрэх болтугай.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-24 10:45:49
    Харийн шашны баяр цэнгэл,мухар сүсэг,тархи угаалтад улс орон,ард түмэн мунхарч сөнөж мөхөх дээрээ туллаа. Болиочээ мунхагуудаа!!!!!!!!!!!!!!!.