Маргааш дараах автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлана

Улаанбаатар хотод 2019.04.24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш буюу 2019.04.25-ны өдрийн 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд дараах автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд: Саппоро төвийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх буюу Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруугийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бөгөөд уг бүсчлэлээс гарах чиглэлийн хөдөлгөөнийг зөвшөөрөх юм.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2019-04-25 00:06:28
    Өглөө 7 цагаас хөдөлгөөн хязгаарлана гэчихээд 6:30 болгоод хот руу чиглэсэн хөдөлгөөн хаагаад тойрч тойрч нэг орж ирлээ. Зохион байгуулалт муу эхэлж байна.