Генералуудад хүндэтгэл үзүүлнэ
Жил бүрийн дөрөвдүгээр сард генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Тэгвэл Монгол Улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ энэ дүгээр сарын 26 ны өдөр болно.

Өнгөрсөн жил ШШГЕГ-аас хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байсан бол өнөө жил Батлан хамгаалах яам зохион байгуулахаар болжээ.

Тус өдөр 11.00 цагт Монгол Улсын генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

Мөн генералууд төрийн ёслолын есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж 12.20-12.40 Монгол улсад генерал цол бий болсоны 75 жилийн ой, Монгол генералын өдөдөрт зориулан Монгл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч баяр хүргэнэ.

Түүнчлэн тус өдөр генералуудыг ЦДБЭЧ-ын байранд ҮБХИС-ийн Тэмүүжин өрлөг сургуулийн сурагчид угтан авч баярын хурал, хүндэтгэлийн тоглолт үзүүлэх ажээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсад 1944 оноос хойш 170 гаруй алтан мөрдөстөн буюу генерал цолтон төрөн гарсан байна. Харин Завхан аймаг генералын тоогоороо Монгол Улсад тэргүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 18 генерал төрөн гарчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-26 07:24:39
    Ихэнхи нь МӨНГӨӨ төлөөд авсан байгаа генералууд даа. Ямар мэдэхгүй биш.....
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-24 08:35:36
    энэ дугээр сар гэж ямар сар байдаг юм гэрэл малаа дайн болсон юм шиг яасан олон генерал цол егев ее цолондоо эзэн болсон нь хэд юм бол доо ихэнх нь луйварчид л ...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-04-24 07:48:35
    Зэргээсээ олон генерал юм уудаа
    103.57.93.113
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-04-24 07:49:50
      Цэргээсээ олон генерал юмуу
      103.57.93.113
      Мэдэгдсэн Хариулах