Д.Гантулгын бандаашны хэрэг 200 сая төгрөгөөр тохиролцсон уу
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байдаг.
 
Түүнийг УИХ-ын гишүүн байхдаа бусдад хүч хэрэглэж, хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгаж, албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгасан байдаг.
 
2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас ард түмнээ төлөөлөхөөр их хуралд сонгогдсон залуу гишүүний хувьд аргагүй эрхэнд албан тушаалаас буусан бууж, гишүүн биш болж, харин эрүүгийн гэмт хэрэгтэн болсон юм.
 
Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу олон нийтийн хараанд хайр найргүй балбуулсан түүний улстөрийн карьер дууслаа гэж ярьж бичиж байсан.

Гишүүний суудлаасаа бууж, гэмт хэрэгт шалгуулж байсан Д.Гантулгын хувьд нэг хэсэг чимээгүй болж байгаад саяхнаас албан тушаалд очсон сурагтай.

Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч эхлэв. Энэ мэдээлэл ч үнэний ортой аж. Ийнхүү намынхаа генсект зөвлөхөөр болсон тэрбээр өнөөдөр эрх чөлөөтэй нэгэн болов.
 
Эрүүгийн  хэрэгт холбогдсон этгээд албан тушаал эрхлэх ёсгүй баймаар юм. Гэтэл хэрэг нь нэг мөр шийдэгдсэн аятай ийнхүү зөвлөх хийж явна.
 
Уг нь Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон хавтаст хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснээс хойш олон сар өнгөрчээ. Прокуророос албан тушаалын хэрэг хэмээн үзэж АТГ руу явуулсан байгаа юм. Тэгвэл энэ хэрэг АТГ-т мухардалд орсон талаар эх сурвалж хэлж байна.

Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна. 

Тэгвэл “хүчингийн” гэх тодотголтой энэ хэрэгт холбогдсон сэжигтэн этгээд Д.Гантулга нь хүчирхийлсэн гэх бүсгүйтэйгээ 200 сая төгрөгөөр тохиролцсон талаар баттай эх сурвалж хэлж байна.
 
Тиймээс энэ хэрэг шийдэгдэхгүй мухардалд оржээ. Одоо хохирогч болсон эмэгтэй гомдлоо татаж авах уу, эсвэл сэжигтэн этгээд ямар нэгэн сиймхийг ашиглаж, сэмхэн мултрах уу гэдгийг цаг хугацаа харуулах аж.
 
“Өчнөөн асуудал, цаг хугацаа болчихоод одоо хоорондоо тохиролцсон гээд мөрдөн байцаалт өгөхгүй, дуудсан цагт ирэхгүй байгаа юм. Хуулийн байгууллагыг даапаалж тоглож болдог юм байхдаа хэмээн мөрдөн байцаагч нь цухалдаж байгаа сурагтай.
 
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-26 01:05:51
    түмэнд нэргүй болсон хүнээр зөвлөх хийлгэдэг нь сонин юм
  • Sonnen 2019-04-25 23:50:53
    Овоо үнэд хүрсэн биеэ үнэлэлт шүү.
  • Иргэн 2019-04-25 21:51:17
    За Гантулгын хувьд буруу юм хийсэн үү? гэвэл мэдээж буруу. Гэхдээ залуу хүнийг одоо яах юм бэ? Мөнгө төгрөг төлөөд нөгөө тал нь гомдолоо татаад авсан бол одоо.....
  • Uur hurev 2019-04-24 15:42:55
    Naad asuudal chin : Gaxar nutag ed baylgaa zarj harrinhnii gar hul bologsdiin derged eztoi togoon dotroo asuudal.Uchnuun ter bumiin avilgachid turiin ordond suu...
  • Сонгогч 2019-04-24 11:59:01
    Д. Амарсайхан бандаашаар юу зөвлүүлэх гэж бгаан өөраа охин хүүхэдтэй залуу бж айхгүй бн уу ийм малыг хажуудаа байлгахаас эхнэрээсээ ичихгүй эргүү генсек бн
  • Зочин 2019-04-24 07:12:29
    Энэ гуйлгачинд ийм хэмжээний мөнгө байхгүй. Албан тушаал, авилгал, төсвийн мөнгөөр мөн тоглож байна аа, МАН...
  • монгол 2019-04-24 06:56:03
    Өрсөлдөгч нар нь залуу хүнд янхнаар өгөөш тавьж намнасан юм биш үү? Орос, Солонгосын кинонуудад иймэрхүү урихдалт зөндөө л гардаг шдээ.
  • Иргэн 2019-04-24 06:27:11
    Эсвэл хүчингээр, эсвэл хүүхнийг нь хүчинд гүтгэснээр шийтгэх хэрэгтэй. Хуулийн байгууллагаа ингэж тоглуулж болохгүй
  • Бат 2019-04-24 05:57:54
    Төсвийн мөнгө үрж ахин сонгууль болж байхаар гишүүний эрхийг нь сэргээмээрээ
  • TUYHANSOGOONO 2019-04-24 04:32:12
    JUJUG DUUSSAN NAMAIG YADAG GISHUUN BGUIL YUM BAIHDAA BI IIM IHIIG NEHEHGUILDEE
  • зочин 2019-04-24 03:15:01
    Яасан их мөнгөтэй бандааш вэ?
  • зочин 2019-04-24 01:52:13
    энэ хуу ичих булчирхайтай бол монголд ажил хийх боломжгуй хэдийгээр женкогоор оролдож байж зохиомол хэрэгт унасан ч гэсэн нэр цэвэрлэгдэх нь енгерсен хорвоо
  • Хурц  2019-04-24 01:49:55
    хахах ингэж хуулийнхнаар тоглож болохгүй ээ эрүгийн хавтаст хэргээ чи тэгээд яах юм бээ...Гантулгааа
  •  2019-04-24 01:40:37
    бандааш үтэр тайлах арга зөвлөх юм байх даа.